2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
20:00
S29
13°
21:00
S29
12°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
07:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн сурлагын АМЖИЛТАНД НӨЛӨӨЛДӨГ ДӨРВӨН ХҮЧИН ЗҮЙЛ

ikon.mn
2018 оны 9 сарын 1
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Сэтгэл зүйч Т.Хонгорзулын 2016-08-15-нд нийтэлж байсан зөвлөгөөг дахин нийтэлж байна.

Хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл:

1. Тархины үйл ажиллагаа муудах

Хүний уураг тархины духны муж хэсэг нь хүний анхаарал төвлөрөх, аливааг урьдчилан төлөвлөх болон өдөөлтийг зохицуулж байдаг. Энэхүү тархины хэсгийн үйл ажиллагаанд саад учрах үед анхаарал сарних, аливаа ажлыг хойш тавих, хувийн зохион байгуулалт алдагдах ба аливааг эргэцүүлэн тунгаах чадвар алдагддаг. 

Тархины энэ хэсэгт гэмтэл үүсгэдэг хүчин зүйлсүүдэд таргалалт, хорт зуршлууд, аливаа бэртэл гэмтэл, сэтгэл гутрал ба анхаарал сарнил хэт хөдөлгөөний эмгэг гэх мэт зүйлсүүд багтдаг. 

Хүүхдийн сурлагын амжилтанд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлсүүд болох анхаарал төвлөрөл, цагийн юмыг цагт нь хийх болон хувийн зохион байгуулалт ба зорилго тавин түүнд хүрэх чадваруудыг нэмэгдүүлэхийн тулд тархины духны муж хэсгийн үйл ажиллагааг сайжруулах нь чухал байдаг. 

Тархины духны муж хэсгийг сайжруулахын тулд зорилго тавих, дасгал хөдөлгөөн хийх, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх нь чухал. 

Анхаарал төвлөрүүлэх дасгал хийлгэх нь чухал үүнд нэг хуудсан дээр хүүхэддээ ямар зорилго өмнөө тавьж байгааг нь тодорхойлон бичүүлж болно. Тухайн сурагчийн энэ хичээлийн жилд тавьж байгаа зорилго юу вэ гэдгийг нь бичүүлэх ба түүнд хүрэхэд нь зоригжуулах. 

Сүүлийн үед хүүхэд олон цагаар дэлгэцийн өмнө цаг гаргаснаар хөдөлгөөний дутагдалд орох, хоол алгасах эсвэл эрүүл бус хооллох, нийгмийн харилцаа дутагдах гэх мэт сөрөг үр дагаварууд ажиглагдаж байгаа тул аль болох хөдөлгөөнтэй байлгах, спорт, урлагаар хичээллүүлэхэд уураг тархинд эрүүл нөлөөг авчирдаг. 

2. Өөрийн үнэлэмж доогуур байх

Хүүхдийн сурлаганд нөлөөлдөг хүчин зүйлсэд өөрийн талаарх үнэлэмж маш чухал байдаг.

Өөртөө итгэлгүй хүүхдийн хувьд аливаа зүйлсийг хийхдээ ямагт би чадахгүй гэсэн байдлаар ханддаг. Энэ нь өөрийнх нь талаарх сөрөг бодол бага насанд нь тогтсонтой холбоотой. Хүүхдийн өөрөө өөртөө итгэх итгэл нь 2-4 насанд бүрэлдэн бий болдог.

Энэ үед хүүхэд сониуч занд автагдан аливаа зүйлсийг хийж туршиж үзэхийг хүсдэг. Яг энэ үе дээр нь хэт хянаж цагдах, өмнүүр нь орж хийх, ширүүн загнаж шийтгэх, буруутган зэмлэх, нэр хоч өгөх нь өөртөө итгэлгүй болж өсөхөд нөлөөлдөг. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс энэ наснаас нь эхлүүлэн аливаа зүйлсийг хийхэд урамшуулан зоригжуулах, алдаа гаргах үед нь суралцах боломжийг олгох нь чухал юм. 

Өөртөө итгэлгүй бүрэг ичимхий хүүхдийн хувьд өөрөө өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй бөгөөд энэ нь тэдний суралцах үйл явцад мөн нөлөөлдөг. 

Хүүхдэд оносон магтаал урамшуулал чухал бөгөөд эцэг, эх асран халамжлагчийн зүгээс хүүхэд аливаа зүйлийг хийж чадна гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх нь чухал юм. 

3. Гэр бүлийн зөрчил маргаан 

Хүүхдүүдийн хувьд тайван амгалан орчинд өсч торних нь тэдэнд аюулгүй хамгаалагдсан мэдрэмжийг өгч байдаг. Гэр бүлийн орчинд ялангуяа эцэг, эхчүүдийн маргаан нь хүүхдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг учир эцэг, эхчүүд аливаа зөрчил маргааныг аль болох хүүхдийнхээ өмнө бус мөн хурдан шийдвэрлэх нь чухал байдаг. 

Эцэг,  эхийн зөрчил маргаанд хүүхэд өөрийгөө буруутгадаг учир сэтгэл санааны хувьд тогтворгүй мөн гутрах эрсдэлтэй байдаг ба энэ нь тэдний сурлага бүтээмжинд нөлөөлж байдаг. 

4. Хүүхдийн хүмүүжил 

Хүүхдэд багаас нь эцэг, эхийн зүгээс ямар дэг журам тогтоож буйг тодорхой байлгах хэрэгтэй байдаг. Эцэг, эхийн зүгээс хүүхдийн хүмүүжилд нэгдсэн байр суурьтай байх нь маш чухал байдаг. 

Дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэн суухад бэрхшээлтэй байдаг. Энэ нь тэдний тоглоомын наснаас хөдөлмөрлөх нас руу шилжиж байгаатай холбоотой. 

Нэг талаас гэнэт сургуульд ороод удаан сууж сураагүй хүүхдийг загнаж хүчээр суулгах нь буруу ч гэсэн нөгөө талаар сургуульд орох үед эцэг, эхчүүд хүүхэд эхлээд хийх ёстой даалгавараа хийж сургах нь цаашлаад энэ нь зуршил дадал болоход чухал байдаг. 

Хүүхдүүд сургуулиасаа тарж ирээд хувцсаа солин цай ууж амасхийсний дараа шууд эхлээд даалгавараа хийгээд харин дараа нь тоглож болно гэдэг журмыг тогтоовол энэ нь өсөж том болох үед ч гэсэн цагийн юмыг цагт нь хийдэг болоход тусалдаг.

 

Зөвлөгөөг:  Сэтгэл Зүйч Т.Хонгорзул

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x