AH дотор намын даргын сунгаа хүчтэй явагдаж байна. Хэдийгээр Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хуралдуулахаар товлосон ч бүлэг, фракцууд эртнээс зохион байгуулалтад орсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Үүний нэг тод илрэл нь ҮЗХ-ны хурлаа ирэх Баасан гарагт хуралдуулахаар болжээ.
Энэ хурлаар намын даргаа тодруулах бөгөөд Их хурлаараа батламжлах юм байна. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын аль нэг нь АН-ын дарга болно гэсэн таамаг эртнээс дуулдсан. Тэгвэл саяхнаас МоАН Лу.Бодлыг, МҮДН-ынхан Д.Эрдэнэбатыг, “ Алтангадас”-чууд Я.Санжмятавыг,
“Шонхор” фракцынхан С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн гэсэн мэдээлэл байна. Намын дарга болсон эрхэм 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ.
Намын дарга болсон эрхэм 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ.
Тэгэхээр намын даргын төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүчтэй лидерүүд ийнхүү өрсөлдөх болж байна. Бүлэг, фракцаасаа “виз”-ээ авсан дөрвөн хүний тухайд намын гишүүд нь дотооддоо ярьж тохирсон учраас асуудалгүй гэцгээж буй.
Харин Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын хувьд танхимаас нэр дэвшиж, олонхын саналаар намын дарга болчих боломжтой гэж ажиглагчид харж байна.
Эдгээр зургаан эрхмээс дээрх шалгуурыг хангасан хүн АН-ын даргаар сонгогдох болов уу.
Нэр нь яригдаж буй зургаан эрхмийн хэн нь АН-ын дарга болохоос тус намын улс төрийн алхмууд, Ерөнхийлөгчийн сонгуулийн том зураг тодорхой болох учиртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!