2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-27°
01:00
S29
-14°
02:00
S29
-11°
03:00
S29
-10°
04:00
S26
-11°
05:00
S29
-12°
06:00
S29
-12°
07:00
S26
-12°
08:00
S26
-12°
09:00
S26
-11°
10:00
S26
-11°
11:00
S26
-10°
12:00
S26
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцны үнэ буурах төлөвтэй

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 8 сарын 1
Засгийн газрын мэдээ

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн төрхийг орон сууцны үнэ тодорхойлж байна. Уг зах зээлд тогтсон үнийн “хөөс” өдгөө хагарч эхлээд байгаа. Энэ нь орон сууц шинээр худалдан авах хүсэлтэй болон банкны зээлд хамрагдахаар хөөцөлдөж байгаа иргэдийн хувьд таатай мэдээ. Харин орон сууц зарахаар зорьж буй иргэн болон аж ахуйн нэгжийн хувьд үнийн бууралт төдийлөн сайхан сонсогдохгүй байх.

Орон сууцны үнийн индекс энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 10.3 хувиар буурсан дүнтэй гарлаа.

Эдийн засгийн өсөлт удааширч, иргэдийн орлого болон орон сууцны эрэлт буурсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн уналтыг улам дэмжихээр харагдаж байгааг зарим эдийн засагч хэлж байна.

Орон сууцны үнэ үргэлжлэн буурсаар байгаа бөгөөд таван улирал дараалан уг зах зээлд уналт үргэлжилж байна. Энэ оны хоёрдугаар улиралд орон сууцны үнийн индекс Чингэлтэй дүүрэгт 7.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 8.3 хувь, Баянзүрх дүүрэгт 8.4, Сонгинохайрхан дүүрэгт 12.7 хувиар буурчээ.

Харин өмнөх улирлын түвшнээс дүүрэг тус бүрд харилцан адилгүй өөрчлөлт гарч, үнийн байдал 0.5-2.9 хувиар доошилжээ.

Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч” компаниас гаргадаг орон сууцны үнийн индекс буурах чиглэлтэй байгаа нь хүлээлт сөрөг байгааг илтгэх аж.

Орон сууцны зах зээлийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгааг дээрх тоон үзүүлэлт гэрчилнэ. Угтаа энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн уналт дунд хугацаанд үргэлжлэх нь тодорхой гэдгийг батлах төдийгүй үүнийг ч зарим судалгаанд дурдсан удаатай.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас cap тутам танилцуулдаг орон сууцны үнийн индекс өмнөх онтой харьцуулахад энэ оны зургаадугаар сарын байдлаар бууралттай хэвээр байна.

1970-2001 оны орон сууцны үнэ 6.3-13.4 хувиар буурсан байна. 

1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс зургаан дүүрэгт 5.8-9.1 хувиар уруудсаныг энэ оны эхний хагас жилийн тайланд дурджээ. 

Энэхүү тайлангаас үзэхэд 1970-2001 оны орон сууцны үнэ 6.3-13.4 хувиар буурсан байна. 2002 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны үнэ 9.3-14.8 хувиар буурсан бөгөөд дээрх үзүүлэлттэй харьцуулахад хамгийн өндөр нь болж байгаа юм. Учир нь орон сууцны зах зээлд үүссэн үнийн “хөөс” эдийн засгийн хүндрэлийн үед хагарч байна.

Орон сууцны үнэ нь түрээсийн үнээсээ илүү хурдаар үргэлжлэн өсөх нь үнийн хөөс бий болж буйг илтгэдэг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашиг хонжооны эрэлт нэмэгдсэнийг үндсэндээ үнийн “хөөс” илэрхийлдэг аж. Орон сууцны барилгын үйлдвэрлэл энэ оны хоёрдугаар хагаст нэмэгдсэн бол орон сууцны бус барилгын үйлдвэрлэл буураад байна.

Орон сууц худалдан авах эрэлт огцом нэмэгдсэнээр барилгын материалын эрэлт өсөж, үнэ нь огцом нэмэгджээ. Үүнийг дагаад орон сууцны үнэ өсөж, гадаадын валютын ханшийн зөрүү ч энэ байдлыг улам дэвэргэсэн аж. Зах зээлд эрэлт буурсаар байна. Харин шинэ орон сууцны нийлүүлэлт өндөр хэвээр байгаа юм.

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан бөгөөд дунд хугацаанд ч төлөв сөрөг байгаа аж. Бүтээн байгуулалтын улирал ид дундаа үргэлжилж байна. Гэтэл барилгын салбарт шинэ бүтээн байгуулалтын ажил тун цөөн эхэлсэн. Монголбанкны тооцоолсон судалгаанаас харахад, ойрын ирээдүйд орон сууцны үнийн өсөлт сөрөг түвшинд хадгалагдахаар байгаа аж.

Харин барилгын өртгийн индексээр харахад барилгын материалын үнэ 2015 оны эхнээс тогтвортой түвшинд байна. Шинээр ашиглалтад орох орон сууцны тоо буурч байгаа ч орон сууц худалдан авах эрэлттэй харьцуулахад нийлүүлэлт харьцангуй өндөр хэвээр.

“Тэнхлэг зууч” компанийн тооцооллоор энэ оны үлдэж буй хугацаанд нийт 15.6 орчим мянган орон сууц шинээр ашиглалтад орох төлөвтэй. Орон сууцны нийлүүлэлт харьцангуй өндөр ч нөгөө талаас өрхийн худалдан авах чадвар буурчээ. Санхүүгийн системд эх үүсвэр хомс байгаа нь эрэлт нийлүүлэлтээ гүйцэхгүй байхад хүргэх магадлал өндөр байна.

x