Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Солонгосын ижил түвшний эмнэлгүүд хамтран ажиллахаар боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Монгол Улсад хийж буй  төрийн айлчлалын  хүрээнд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам,  БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын тохиролцоонд  гарын үсэг зурсан билээ.  

Энэ хүрээнд  хоёр улсын  эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаа үргэлжилж Улсын нэгдүгээр, гуравдугаар  эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон  Монголын эмийн холбоодтой  хамтран ажиллахаар  БНСУ-ын  Сөүл Сонму эмнэлэг, Кёнбуг,  Чүнбүг их сургуулийн эмнэлэг, Дэгү патима, Ёнхүн эмнэлгүүд болоод тус улсын Эмийн холбоо хамтран ажиллахаар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа  “Монгол Солонгосын эрүүл  мэндийн салбарт  гарч буй дэвшил гэж үзэж байна. Яагаад гэвэл хоёр улсын ижил түвшний эмнэлгүүд өнөөдөр хамтран ажиллахаар  гарын үсэг зурж баталгаажуулж байна. Бидний хамтдаа хэрэгжүүлсэн Сөүл төслийн хүрээнд 100 гаруй эмч, мэргэжилтнүүд  урт богино хугацаагаар  БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хамрагдсан цаашдаа ч үргэлжлэх болно” гэдгийг онцоллоо.