ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улс дахь айлчлал эхэллээ

ikon.mn
2016 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улс дахь анхны албан ёсны айлчлал, Тэрбээр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцож энэ сарын 17-18-ны хооронд Монгол Улс дахь албан ёсны айлчлалын уулзалт, хэлэлцээгээ хийх юм. 2016.07.14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны долоодугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Тэрбээр дөнгөж сая Чингис хаан олон улсын нисэх буудалд буулаа. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Гэрэл зургуудийг Б.Бямба-Очир/mpa.mn

 
 
 
 
 

 

Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзана.

Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалын өмнө АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. БНСУ-ын Засгийн газар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тодорхой дэмжлэг үзүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.142.244] 2016/7/15
Mongolchuuda viznii asuudal deer asuudalgui blgasai
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.244] 2016/7/15
Viznii asuudliig hunduj yarimaar yuma.
0 | 0 Хариулах
Ganbaa [211.36.147.132] 2016/7/15
Toriin uulzalt amjilttai boloh boltugai .amjilt hvsiye.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.52] 2016/7/15
SOlongoschuudad asuudal bhgui shde. Manaih humuusee tegj olnoor ni gargah u gedeg l baigaa yum mangaraa
0 | 0 Хариулах
Juju [103.229.122.195] 2016/7/15
Viznii asuudal hamgiin tom asuudal .ene talaar oncgoilon yariasaasai
0 | 0 Хариулах
Tartar [103.23.51.1] 2016/7/15
Өмнөд солонгос чинь дайны дараа дуу буурай сөнөхийн ирмэгт байсаншдэ. Тэгээд нэг сайн удирдагч, басхүү гадаадад сурсан залуус нь эх орноо гэсэн сэтгэлтэй эргэн ирж эх орноо үйлдвэрлэгч мундаг орон болгосон доо. Монгол орныг залуучууд бид хөгжүүлэх байтал бүгд бааранд эсвэл нэг машинд архидаж л явах юм даа. Бас энэ хэрэгтэй хэрэггүй сайт үзэж байхаар хэл сурч гадаад хэл дээр сайтууд уншиж хэрэгтэй зүйлс авч байгаасай.
0 | 0 Хариулах
Зочин [115.95.144.28] 2016/7/15
Jinkeene tuilshral gj ene bnda. Eh orniihoo site-aas medeelel awahgui tgd haanaasaa medee olj awahu malaa?
0 | 0 Хариулах
Asa [139.5.219.94] 2016/7/15
Solongos Mongoliin hoorond bizgui zorzih asuudal mash tom shuu
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.240] 2016/7/15
Visanii asuudliig hondooj uzeerei see
0 | 1 Хариулах
Зочин [202.21.106.118] 2016/7/15
tanai medee shuurhai bna thank you
0 | 0 Хариулах
Зочин [80.171.184.216] 2016/7/14
suu ogohoo baychihaj. za za duraaraa durgij dund chomgooroo jirgedeg uls aa gej. zugeer l hadgaa bariad ochno biz.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.12] 2016/7/14
welcome
0 | 0 Хариулах
Зочин [39.7.55.105] 2016/7/14
Park eronhiilogchiig eregtei huneer tosuulsan yum biz de kkk. Amjilt husiy. Tavtai moril hatagtai
7 | 0 Хариулах