Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” баригдана

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:50 2016/07/14

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд оролцлоо.

Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ Монгол Улсын төр засгаас хүүхэд, залуучуудад чиглэсэн зохистой бодлого явуулж, нийт хүн амын гуравны нэг хувийг эзэлж буй 0-18 насны хүүхэд, залуучуудын эрх ашгийг хамгаалахад онцгой анхаардаг. 2015 оны статистик үзүүлэлтээс харахад Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэний 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эзэлж байна гэв.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” байгуулж өгөх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, Монгол Улсад олгох буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгсөнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян танд болон танай Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж хэллээ.

2016 оны зургаадугаар сарын 13-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

13:39 2016/07/14

Ерөнхий сайд нар мэдээлэл хийлээ 

Ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ, баримт бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар мэдээлэл хийлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн уулзалт, хэлэлцээ амжилттай болж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг ярилцан тохиролцлоо. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг олон салбарт үргэлжлүүлэн ажиллана гэж хэллээ. Мөн Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв.

Хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, 10 гаруй баримт бичиг байгууллаа. Айлчлалын хүрээнд олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ гэж харж байна.

Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 