ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголчууд үндэсний соёл, урлаг, түүхэндээ маш их хайртайг хараад гайхаж, бахархлаа"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Жил бүрийн үндэсний их баяр наадмыг үзэхээр олон жуулчин манай улсад ирдэг билээ. Энэ жилийн хувьд ч гэсэн цөөнгүй жуулчин Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт цугларсан байв.

Ингээд бид Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхээр ирсэн гадаадын иргэдийн төлөөлөлтэй товчхон ярилцлаа. Бидний зүгээс дараах асуултыг тэдэнд тавьсан юм.

  • Хаанаас, хэзээ Монголд ирсэн бэ?
  • Яагаад ирсэн бэ? 
  • Хэр удаан Монголд байх вэ?
  • Наадам ямар санагдаж байна вэ?
  • Дахин Монголд ирэх үү?

"Бид Монголд дурласан шүү"

 

Mathilde Diks /Нидерланд/

"Бид хоёр энэ сарын 10-нд Монголд аялахаар ирсэн. Монголд анх удаагаа ирж байна. Бидний хувьд хүйтэн цаг агаарт дуртай биш учраас зуны улирлыг сонгосон. Түүнчлэн Монголд зун олон сайхан арга хэмжээнүүд их зохиогддог гэж сонссон учраас Монголд зун очих нь зүйтэй гэж шийдсэн дээ. Бид хоёр энэ сарын 14-нд Нидерланд руу буцна.

Өчигдөр наадмын нээлтийг үзээд сэтгэл маш их хөдөлсөн. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Үндэсний хувцсаа өмсөөд бүжиглэж, дуулж, морь унаж байгаа хүмүүсийг харсан. Үнэхээр бүгд ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, ГАЙХАЛТАЙ байсан. Дараа боломж олдвол заавал ирнэ. Монголд үнэхээр сайхан байлаа. Бид Монголд дурласан шүү" гэв.

"Дараа нь заавал урт хугацаагаар Монголд аялах гэж ирнэ"

 

Urban Jaksa /Словени/ 

"Миний хувьд АСЕМ-ын "Залуучуудын чуулга уулзалт”-д оролцохоор Монголд энэ сарын 6-нд ирсэн. Монголд анх удаагаа ирж байгаа учраас бүх зүйл их сонирхолтой санагдаж байгаа.

Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ирж, наадмын нээлтийг үзсэн. Нээлтийн хувьд, олон хүмүүс үндэсний хувцсаа өмсөөд, урлагийн гайхалтай номер үзүүлж байгаа нь их таалагдсан.

Энэ удаа уулзалтаар Монголд ирсэн учраас хугацаа их богинохон байлаа. Дараа нь заавал урт хугацаагаар Монголд аялах гэж ирнэ

"Наадмын үеэр айраг ууж, хуушуур идэх боломжтой гэдгийг мэдлээ"

 

Janier Oliveru /Испани/

"Би хоёр жилийн өмнө Монгол хэл сурахаар Монголд ирсэн. Саяхан сургуулиа төгссөн. Гэхдээ анх удаагаа наадам үзэхээр ирж байна.

Энд ирснээр дээл өмссөн хүмүүсийг харахаас гадна айраг ууж, хуушуур идэх боломжтой гэдгийг мэдлээ.

Өчигдөр нээлтийн үеэр цэнгэлдэхэд ирсэн ч билет байгаагүй учраас нээлт үзээгүй. Харин дууг нь сонссон шүү. Их гайхалтай санагдсан" хэмээн онцлон ярьлаа.

"Наадмын хуушуур их амттай байлаа"

 

Maddalena Bonavolonta /Итали/

"Би хоёр жилийн өмнө Монголд ирсэн. Монгол хэл сурахаар ирсэн. Энэ жил анх удаагаа наадам үзэж байна. Наадмын хуушуур их амттай байлаа. Миний хувьд морь унах, сум харвах, Монгол бөхийг хармаар байна"

"Надад Монгол Улс маш их таалагдсан"

 

Agnese Cho /Солонгос/

"Би нэг сарын өмнө Монголд ирсэн. Монголд амьдарч буй найзуудтайгаа уулзах гэж ирлээ. Өчигдөр наадмын хуушуур идсэн. Их сайхан амттай байсан шүү.

Миний хувьд нэг сар олон газраар явж чадаагүй учраас яг Монгол ямар гэдгийг хэлж чадахгүй нь. Гэхдээ гэрт хонож, дээл өмсч, хөдөө явж үзсэн шүү. Надад Монгол Улс маш их таалагдсан

"Монгол дэндүүү сайхан, үзэсгэлэнтэй орон юм"

 

Pamia Meupah, Sabirda Bruihhird /Герман/

"Бид хоёрын хувьд 14 хоногийн өмнө Монголд аялахаар ирсэн. Наадам их сайхан болдог юм байна. Бид морин уралдааныг үзмээр байгаа ч гэсэн хаанаас явах, хэдэн цагт хөдлөх, хэзээ болох зэргийг мэдэхгүй байна. Хүмүүсээс асуухаар өнөөдөр эсвэл маргааш байх гэх юм. Хэн ч зөв мэдээллийг хэлж чадахгүй л байна. 

Монгол дэндүү сайхан, үзэсгэлэнтэй орон юм" гэв.

онголд амьдрахыг хүсч байна"

 

Karla Yates /АНУ/

"Монголд зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоног аялахаар ирсэн. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй нь. Хэдий анх удаагаа ирж байгаа ч Монголд маш их хайртай болсон шүү. Миний хувьд Монгол Улсыг их хүндэтгэмээр санагдсан

Наадмын нээлт маш их таалагдсан. Монгол хүмүүс үндэсний соёл болон түүхэндээ маш их хайртайг хараад их гайхаж, бахархлаа. Түүнчлэн Монголчууд морины ачаар өдийг хүртэл эсэн мэнд амьдарч байгаа гэдгийг мэдэрсэн.

Би заавал дахин ирэх болно. Тэр үед 20 хоногоос илүү хугацаагаар ирэх болно. Монголд амьдрахыг хүсч байна.

Би 73 настай. Амьдралдаа 40 гаруй оронд очиж байсан. Монгол бол их тайван, амгалан, аюулгүй улс шиг санагдаж байгаа. Хүмүүс аюултай учраас цүнхээ урдаа тас тэврээд яваарай гэдэг. Гэхдээ надад бол аймар, аюултай санагдсан юм алга байна. Угаас хүн бол хүн шүү дээ л гэж боддог"

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
103
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
14
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Mgloos butsahiin tuus.. [43.242.243.110] 2016/7/13
Ed yahavdee alich ulsiin irgen eiereg hariult ogno shuudee..Namaig alich ulsad ochson ymar bn gevel saihan bna gaihaltai oron yum gej helne.Mgl ugaasaa gadaadiin irgediin nudeer dampuu hargdsanb heveerl bgaa..Naad zah n tsengeldehed shavaran niitiin tohijilt muutai jorlon bn.Tegeed 300 togrog gesen hayg hadaastai aashn gej adair bolson 2 avgai ajluulaadl bj bn.Delhiin haana ch tolbortei 00 bhgui.Gadniihan ihel soniuchrhaj dooyolson hartsaar harj bnle.Dotorn tegeed gahai nohoin urt ongotsn iduur shig yumruu sheej bgaa gadnii irgeded yaj saihan setgedgel toroh ve de. Haashaach yvsan tednii nudeer 1800- 1900 onii zgrl neg yarmag hudaldaanii dur torhn sanaand n buuj bgaa.Gaduur n ymar neg tolborgui gudamnii uzuuklber negch bhgui.Gadaadad bayar boloogui bsnch gudmaar duuren humuusiin sonirhol tatah uzuulber ih bdg..Manaid ireed hund zoriulsan zam uilchilgee hunii toloo gesen yum bhguig haraad deern yrvaisan baahan hun haraad oin gutaad butsahiin tuus boloo bizdee
5 | 0 Хариулах
Зочин [131.220.211.207] 2016/7/13
yoogshd. europe-d unegu 00 oldono gdg bas l hovor shudr. mcdonaldsiin 00 orohd hurtel mungu tuldug shd
1 | 0 Хариулах
зочин [150.129.140.93] 2016/7/13
Гадаадыханаас бага зэргийн юм асуухад санаа зовхооргүй өнгөтөй харагдах болжээ бид урагшилж явна даанч хийж бүтээсэн эздгийг нь хөөж явуулчихаад найрлаж суугаа та нарыг хархаар ой гутах юм зөвхөн сүүлийн дөрвөн жил шүүдээ Бузар гүтэглэг бузар хүмүүстэйгээ далд орсон цагт улс хөгжих байх 91 жил монгол мөлхсөн
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.159] 2016/7/12
Хэт нэг талыг барьсан нийтлэл байна. Би лав хурдхан буцах юмсан гэсэн нөхдүүдтэй зөндөө таарсан. Юу ч хийж бүтээгээгүйн байж бусдын худал найрсаг үгээр өөрсдийгөө дөвийлгөх их буруу л даа.
10 | 3 Хариулах
Зочин [202.9.40.216] 2016/7/13
Het tsamaan humuus butsmaar baina geh ni argagui l dee. Baigalias het hondiirson humuus. Bid tedend taaruulj uilchleh yosgui. Bid hogjdogooroo l hogjij baina. Ireeduid ulam saihan bolno. Iim l baina zaluu min.
6 | 1 Хариулах
Bujin [103.26.193.141] 2016/7/13
http://www.view.mn/news/%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/%D1%84%D0%BE%D1%82%D0%BE-%D0%B3%D0%B0%D0%B4%D0%BD%D1%8B%D1%85%D0%BD%D1%8B-%D0%BD%D2%AF%D0%B4%D1%8D%D1%8D%D1%80-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BC iim zuil bas bn shd. Dandaa muu taliig yarina harna gej yu baihav dee. Humuus yu gj hesniig bichsen bailgui dee. Bid harin danda ingej uuntugludug zantaj met sanagdaad bb
0 | 0 Хариулах
Зочин [78.53.188.23] 2016/7/13
tegeed chi bol bayariin odor muulsan humuusiin setgegdel tsugluulj niitleh uu? Hun bolgon oor Mongold durtay n ch bayna durgui n ch bayna. Durguinuud n zaylna biz. durlasantay n yarij bolno.
1 | 0 Хариулах
Зочин [80.171.119.170] 2016/7/12
харин арга хэмжээнүүдээ манайхан хэвлэж тараадаггүй. эсвэл хуудас баймаар юм, байдаг байх аа . эд мэдэхгүй байх тийм үү?
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.96] 2016/7/12
Монголын өвлийг мэдэхгүй байна. Буцая гээд уйлнашдээ хаха
0 | 0 Хариулах
Зочин [80.171.119.170] 2016/7/12
испани нь яг зөв ойлгож айраг ууж хуушуур иднэ.
1 | 0 Хариулах
gee [49.0.186.118] 2016/7/12
hudlaa ineej haniasan lalruudshdee
0 | 3 Хариулах
зочин [182.160.2.139] 2016/7/12
монголд л амьдарч болохгүй юм шүү, монгол бол сайхан орон, монголчуудын орон, бүгд монгол ирнэ гэвэл монголоос юу ч үлдэхгүй, хувь тавилангаараа хаана төрсөн тэр газартаа л бай, үзэх гэж ирж болно л доо
1 | 0 Хариулах
Bat khan [203.91.115.43] 2016/7/12
Bilet i oldohgui irsen zochdiig oruulchic xeregtei bgam shdee..Bidnees yu unaxav dee,,Uzuulchih l xeregtei..
7 | 1 Хариулах
Зочин [80.171.119.170] 2016/7/12
tegeed mongolchuud uzehgui bayh yum uu? Ed bol zugeer haraad ongorno mongol hun bol kaif avna.
2 | 2 Хариулах
Зочин [67.175.44.249] 2016/7/12
Ulgeriin met saihan oron shu dee.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.16] 2016/7/12
Үнэн шүү. Үлгэрийн юм шиг сайхан орон доо, бидний эх орон. Энэ жил бүр тасархай байна аа.
1 | 0 Хариулах
Divaajin bolgokh ni [153.204.162.169] 2016/7/14
Bidnees l khamaarna. Naana chini zokhion baiguulalt, medeelel, ayulgui baidal, uilchilgee muu gedgiig evteikhen kheleed l baina daa.
0 | 0 Хариулах
Зочин [67.175.44.249] 2016/7/12
Bi mongoldoo hairtai Eh oron mine.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.250] 2016/7/12
Сайжруулбал зохих олон зүйл байгаа. Шинэ төр засаг ихийг хийж бүтээгээсэй энэ 4 жилд.
0 | 0 Хариулах
zochin [210.94.210.191] 2016/7/12
Karla Yates tegsen hernee tsunhee urdaa barichijee :D
9 | 0 Хариулах
Me [103.57.95.143] 2016/7/12
Hahah
0 | 0 Хариулах
zochin [202.21.106.149] 2016/7/12
xaxax tiim bnshd 1 uye bodvol uurchlugduj bnoo saihan bn
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.121] 2016/7/12
учиргүй шүүрээд зугтахгүй ч ардаа үүрсэн бол "миний юмыг авч болно" гэж ойлгодог хүмүүс л дээ манай урт гартнууд, утас камер бол зүгээр өнгөрөөхгүй шүү ккк
2 | 0 Хариулах
Зочин [78.53.188.23] 2016/7/13
Bi neg udaa garaa халаасандаа хийсэн чинь өөр хүний гар байсан. Тэрхэн үедээ гайхаад юу билээ гэж бодогдоод байсан. Гэхдээ эргэж харж царайг нь харж амжаагүй.
1 | 0 Хариулах