Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны захирамжаараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Гомбодоржийн Батсуурийг, Дорноговь аймгийн Засаг даргаар Төмөртогоогийн Энхтүвшин нарыг томиллоо.
Эдгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж, Говьсүмбэр аймгийн Засаг даргад Г.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг даргад Т.Энхтүвшин нарыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлж Ерөнхий сайдад өргөн барьсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!