Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганаар Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн товыг тогтоолоо. Ингэснээр Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болно.


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өчигдөр /2016.07.07/ Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулснаа хүргүүлээд байсан юм.

Тус төсөлд Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр товлон зарлахаар тусгажээ.

Түүнчлэн Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тусгасан нь өнөөдрийн чуулганы хуралдаанаар батлагдлаа.