Энэ зун Бразилд зохиогдох "Рио 2016" Олимпын наадмын үеэр oлон нийтийг аюулт Зика вирусын халдвараас хамгаалах зорилгоор АНУ-ын “SC Johnson" компани нь өөрийн шавж устгагч OFF брэндийн бүтээгдэхүүнүүдээрээ Oлимпын наадмыг албан ёсоор ивээн тэтгэн ажиллахаар болсон байна.
Энэ ажлын хүрээнд тус компани нь OFF брэндийн олон мянган ширхэг бүтээгдэхүүнийг оролцогч тамирчид, зохион байгуулагчид болон сайн дурынханд хандивлах юм.
SC Johnson компанийн гүйцэтгэх захирал Фиск Жонсон Bloomberg-д өгсөн ярилцлагадаа "Шумуулнаас үүдэлтэй өвчний эсрэг тэмцэх үйл хэргийнхээ хүрээнд бид өөрсдийн 60 жилийн хугацаанд хуримтлуулсан мэдлэг туршлагаа Олимпын наадамд оролцож буй тамирчид, зохион байгуулагчид, үзэгчидтэй харамгүй хуваалцан, тэднийг өөрсдийгөө шумууланд хазуулахаас сэргийлэхэд нь туслах болно" хэмээжээ.
Дашрамд дурьдахад зарим тамирчид зика вирусаас сэргийлэх зорилгоор Олимпын наадамд оролцохоос татгалзаад байгаа бөгөөд тэдний дунд дэлхийд алдартай гольфийн тамирчид болох Жэйсон Дэй болон Рори Макилрой нар ч нэгдээд байна. Эх сурвалж: Fortune
Зика вирусээс хэрхэн сэргийлэх вэ?
Зика вирусын аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд та доорх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Жич: Одоогоор Зика вирусын эсрэг вакцин гараагүй байна.
SC JOHNSON’S OFF брэндийн шавьж устгагч бүтээгдэхүүний давуу тал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!