Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэрвээ би Ерөнхий сайд болбол эхний ээлжинд АСЕМ-д анхаарлаа хандуулна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 7 сарын 7
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайдад МАН-аас нэр дэвшүүлээд байгаа Ж.Эрдэнэбатын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьснаар түүнтэй уулзалт хийлээ. Уулзалтын дараагаар Ж.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

- Ажлаа юунаас эхлэнэ гэж бодож байгаа вэ?

- Засгийн газрын бүтцийн хувьд ярилцаж байгаад шийднэ. Хэрвээ би томилогдох юм бол эхний ээлжинд АСЕМ-ын уулзалтад цаг алдалгүй анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байна. Маш олон улсын төрийн тэргүүнүүд Монгол Улсад ирэх нь Монгол Улсын гадаад хэргийн асуудал. Тиймээс цаг алдаж болохгүй.

- Төсвийн тодотголоо хэзээ хийх вэ?

- Өнөөдрийн гаргаж байгаа тоо мэдээллүүд, бодит нөхцөл байдал ямар байгааг тодорхойлох хэрэгтэй. Сангийн сайдын албыг хүлээж авахад, нөхцөл байдал тоо мэдээлэл хоёр зөрж байсан шүү дээ. Тиймээс эхний ээлжинд  өнөөдрийн гаргаж байгаа тоо мэдээлэл бодитой үгүйг тодорхойлж байж, дараа нь юу хийх ёстойг шийдэх хэрэгтэй. Хүндрэлтэй байдлыг хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ энэхүү хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах вэ гэдийг шийдэхийн тулд бодит байдлаа сайн мэдэх хэрэгтэй.

- Ч.Сайханбилэг сайд анх гарч байхдаа “Эдийн засаг” гэж хэлж гарч ирсэн. Таны хувьд АСЕМ дуусаад  үндсэн ажлаа хаанаас эхлэх вэ?

- Би янз бүрийн хэрэгтэй хэрэггүй уриа хэлэхгүй.  Хийх ёстой ажлаа л хийх ёстой.