Техник технологи асар хурдтай хөгжихийн хэрээр бидний хэрэглээ ч түүнтэй уялдан хувьсан өөрчлөгддөг билээ. Энэ бүх өөрчлөлттэй зэрэгцэн үйлчилгээний нэгэн цоо шинэ хэв маягийг та бүхэнд танилцуулж байна.
Дараа төлбөрт үйлчилгээ нь анх бүх хэрэглээ нь задгай төлбөрөөр тооцогдож тэдгээрт тогтмол суурь хураамж нэмж тооцогддог байсан бол хожим хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан таамагласан ялгаатай багцууд бүхий үйлчилгээнд шилжсэн билээ.
Тэгвэл өнөөдрөөс багцын үйлчилгээний халааг шинэ төрлийн дараа төлбөрт үйлчилгээ авлаа.
Зүйрлэвэл Та хүнсний дэлгүүрт ороод түрдэг сагсандаа хэрэгтэй хүнсний ногоо, жимс, гурил, будаа зэрэгээс гэр бүлийн хэрэгцээнийхээ хэрээр жижиглэнгээр бүр ширхэглэн авсаны эцэст төлбөрөө төлдөг билээ. Тэгвэл шинэ дараа төлбөрт үйлчилгээний маань зарчим яг үүнтэй ижил боллоо.
Та хэрэгцээнийхээ хэрээр дата, яриа, мессеж гэсэн бүтээгдэхүүнүүдээс “сагсандаа” хийгээд ашиглах боломжтойгоос гадна бүх үйлчилгээг ямар ч хязгаарлалтгүй ашиглах боломж бас нээлттэй бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!