Шинэ болон хуучин орон сууцны үнэ хямдарч байна. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад гурван хувиар буурчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон сууцны үнэ 10.3 хувиар хямдарсан байна. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа нь орон сууцны үнийн индексийг бууруулахад нөлөөлжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон сууцны үнэ 10.3 хувиар хямдарсан байна.
Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг.
Энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн хөрөнгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид байнга анхааралтай ажигладаг. Дээрх орон сууцны үнийн бууралт сүүлийн 21 сарын турш үргэлжилж байна. Эдийн засгийн өсөлт нэг талаар удааширч байгаа нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд, тэр дундаа орон сууцны үнэ буурахад хүргэж байгааг эндээс харж болно.
Тэр тусмаа орон сууцны үнэ байнга өөрчлөгдөж байдаг. Харин эдийн засгийн идэвхжил саарч байгаа нөхцөлд орон сууцны үнэ буурч, эрэлт хумигдах нь бий. Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар шинэ орон сууцны үнийн индекс зургаадугаар сард 15.5 хувьтай гарлаа.
Энэ нь өмнөх сараас нэг хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.
Оны хоёрдугаар хагаст орон сууцны үнийн бууралт үргэлжлэх төлөв өндөр байна. Учир нь Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамгаар манай улсын эдийн засгийн ирэх улиралд огцом сэргэхгүй бололтой. Нийслэлд шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ өнгөрсөн сард эрс доошилж, оны эхэн үетэй харьцуулахад гурван хувиар буурсан.
Орон сууцны борлуулалтаас үүдсэн үнийн хэлбэлзэл зогсох магадлал туйлын бага байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 8.7 хувиар буурчээ.
Орон сууцны үнэ огцом өсөж байгаа үед хуримтлалаа банк, үнэт цаасанд байршуулахын оронд үл хөдлөх хөрөнгө болгож хувиргавал ашигтай гэж үздэг. Энэ үйлдэл орон сууцны үнийг улам хөөсрүүлж байсан үе бий.
Ийм хөөсрөлт орон сууцны зээлийн зах зээлийг эрсдэлд оруулдаг талтай. Тиймээс орон сууцны үнийн бууралт үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сөрөг хүлээлт үүсгэх болсон.
Хуучин орон сууцны үнийн индекс зургаадугаар сард 5.9 хувьтай гарсан.
Хуучин орон сууцны үнийн индекс зургаадугаар сард 5.9 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Зах зээлийн дундаж үнийг харвал хуучин орон сууцны үнэ сүүлийн 18 сарын хугацаанд илүү эрчимтэй буурсан хэвээр байна.
Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 78 сая төгрөгөөр үнэлэгдэж байгааг “Орон сууцны үнийн индекс” судалгаанд тэмдэглэжээ. Сонгинохайрхан дүүрэгт хуучин хоёр өрөө байрны үнэ хамгийн бага байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр хэвээр байна.
Харин үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах үед эдийн засгийн идэвх, зээл, орон сууцны үнэ бие биенээ татан унагадаг эрсдэлтэй. Тиймээс санхүүгийн зах зээл дээрх эрсдэлийг хянаж, тогтвортой байдлыг шинжлэх нэг гол үзүүлэлт нь орон сууцны үнийн индекс болж байгаа юм.
Орон сууцны үнэ өсвөл барилгын салбар идэвхжиж, улмаар тус салбарт ажиллагсад төдийгүй үл хөдлөх хөрөнгө зуучлал, санхүүгийн салбарынхны цалин орлого нэмэгддэг. Мөн орон сууцны борлуулалт нэмэгддэг бөгөөд энэ нь татварын орлого болон Засгийн газрын зардлыг өсгөдөг. Харин орон сууцны үнэ буурвал дээрх бүх үйлчлэл эсрэг зүгт хөдөлж, эдийн засгийн нийт эрэлтийг бууруулж, өсөлтийг удаашруулдаг.
Гэхдээ орон сууцны үнийн өсөлт бага байвал зохистой болохыг дээрх судалгаанд дурджээ. Эдийн засгийн идэвхжил саарсан нь өрхийн нэрлэсэн болон бодит орлогыг бууруулах болсон. Энэ нь өрхийн төсөвт хүндрэл учруулж байна. Уг хүндрэл нь орон сууцтай болох гэсэн иргэдийн хүслийг чөдөрлөх болсныг үгүйсгэхгүй.