Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хуралд нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд, дүүргүүдийн Сонгуулийн хорооны дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцов. Хурлаар Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн зохион байгуулалтын талаар санал солилцож, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун үүрэг даалгавар өглөө.
Сонгуулийн Ерөнхий хорооноос “Нийслэлийн Сонгуулийн хороо”-г 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулах, санал авах байруудад ажиллах боловсон хүчнийг сургах, гэрчилгээ олгох, сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч нарыг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотойгоор сонгогч шилжих асуудлыг шийдвэрлэх, саналын хуудас хэвлүүлэх, санал авах байрыг бэлтгэх зэрэг сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ажлуудыг хуулийн хугацаанд хийж хэрэгжүүлж байна.
УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924,629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:
Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар дүүргүүдийн сонгуулийн хороо санал авах байруудыг байгуулан ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нарыг томилов. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 24-нд бэлэн болгох юм.
Саналын хуудас нийслэлийн хувьд сонгогчийн тооноос хамаарч бусад орон нутгаас хэд дахин их хэмжээтэй байгаа бөгөөд 21 аймагт нэг сая саналын хуудас хэвлэж бэлдсэн бол нийслэлд 924,629 ширхэг шаардлагатай байгаагаас Сонгуулийн Ерөнхий хороо өмнөх жилүүдийн сонгогчдын ирцэд тулгуурлан дараах байдлаар саналын хуудсын тоог хуваарилав. Үүнд:
Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун дараах үүрэг даалгаврыг өглөө.
Мөн нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа мэдэж амжаагүй байгаа бол www.cityelection.ulaanbaatar.mn цахим хуудас болон 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!