Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаа: Улаанбаатар дахь ОФФИСЫН зах зээл

ikon.mn
2016 оны 6 сарын 17
Барилга.МН
Зураг зураг

Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Барилга, үл хөдлөх хөрөнгийн судалгаа 2016” тайланг анх удаа салбарын удирдах ажилтнууд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад зориулан гаргасан билээ. Тайланд Макро эдийн засаг, хот төлөвлөлт, ипотекийн зээл, хөрөнгө оруулалт болон салбарын гүйцэтгэгч, үйлдвэрлэгч, импортлогч ААН, ажиллах хүчний судалгаа, ҮХХ-ийн зах зээлийн судалгаа цогцоор нь гаргаснаас оффисын зах зээлийн нийлүүлэлт, түрээсийн үнийн судалгааг онцлон хүргэж байна.

ОФФИСЫН ЗАХ ЗЭЭЛ

Судалгаанд одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон захиалга авч буй оффисыг хамрууллаа. 2010 оноос өмнө оффисын зах зээл төдийлөн идэвхтэй бус, тухайн үед нийлүүлэгдэж байсан барилгууд нь томоохон компаниудын хэрэгцээндээ зориулан барьсан оффисууд байв.

Харин сүүлийн 6 жилд энэ зах зээл идэвхтэй хөгжиж, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болсон. Уг судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрладаг оффисын шинэ болон хуучин барилгуудыг судлан авч үзлээ.

 

Судалгаанд нийт 212  арилжааны үл хөдлөх хөрөнгө хамрагдсанаас 90.1% нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа, үлдсэн 9.9% нь одоогоор ашиглалтад ороогүй оффисийн төсөл байна.

ОФФИСЫН БАЙРШИЛ

Дээрх оффисын 212 төслийн байршлын хувьд тархсан байдал нь төвийн 3 дүүрэгт 81,5% буюу 173 нь байрлаж байна. Үүнээс үзэхэд хотын төвд оффисын барилгын төвлөрөл их байгаа нь ажиглагдана. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага хувьтай байна. 

 

Зах зээл дээр буй оффисын төслүүдийн хувьд одоо үйл ажиллагаа явуулж буй төслүүдийн 49% нь СБД-т байрлалтай бол ашиглалтад ороогүй байгаа төслүүдийн 62% нь СБД-т байршилтай байна. Ашиглалтад ороогүй оффисын төслүүдийн 19% нь БГД, 9% нь ЧД-т байгаа бол СХД-т ашиглалтад ороогүй төсөл байхгүй. 

 

Оффисийн төслүүдийг байршлын хувьд 3 бүсэд ангилсан. Нийт оффисын 14% нь А, 57% нь B, 29% нь C бүсэд тус тус байрлаж байна. СБД-ийн хувьд B бүсэд хамгийн их буюу 67 төсөл, A бүсэд 22 төсөл бий. ЧД-ийн хувьд B бүсэд 25 төсөл, С бүсэд 10 төсөл хэрэгжүүлж байна. 

 

ОФФИСЫН ТҮРЭЭСЛЭХ ҮНЭ

УБ хотын A бүсэд байрлах оффис 30-90 мянган төгрөг, В бүсэд 15-63 мянган төгрөг, С бүсэд 12-45 мянган төгрөгийн түрээсийн үнэтэй байна.  Бүс тус бүрийн дундаж түрээсийн үнийг харахад А бүсэд байрлах оффисын барилгуудын үнэ С бүсэд байрлах оффисын үнээс даруй 1.6 дахин, В бүсийн дундаж үнээс 1.5 дахин үнэтэй байна. 

 

Хотын А бүсэд хамаарах СБД-т байрлах оффисын түрээсийн үнэ өнгөрсөн оны 8-р сарын үетэй харьцуулахад 6%-иар буурсан буюу м.кв-ын үнэлгээ 55 мянган төгрөг, ХУД-т байрлах оффисын түрээсийн үнэ 9%-иар буурсан буюу 57 мянган төгрөгний үнэлгээтэй байна. Харин ЧД-т байрлах оффисын түрээсийн үнэд өөрчлөлт ороогүй байна.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “Барилга үл хөдлөх хөрөнгийн судалгааны тайлан 2016”-аас авах боломжтой.  www.sudalgaa.barilga.mn

Зураг