Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт халуун унд уух нь хорт хавдрын эрсдэлтэй болохыг анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага өчигдөр хэт халуун унд уух нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай болохыг анхааруулсан зөвлөмж гаргажээ.

Юу ууж байгаагаас үл хамааран, зөвхөн температурын хэмжээнээс болж улаан хоолойн хорт хавдар үүсэх магадлалтай болохыг шинжлэх ухааны 1,000 гаруй судалгааны материал дээр шинжилгээ хийсний дараа дүгнэсэн байна.

Судалгаа нь анхандаа кофе хорт хавдар үүсгэдэг эсэхийг нотлох зорилготой байсан ч эцсийн дүнд энэ нь температурын хэмжээнээс хамааралтай болохыг тогтоосон гэнэ.

Ингэхдээ уух зүйлийн температур Цельсийн 65 хэмээс дээш байхыг эрсдэлтэй гэж үзжээ.

Судлаачдын дүгнэлтээр Хятад, Ойрх Дорнод, Турк, Өмнөд Америк зэрэг цай зэрэг ундааг маш халуунаар уудаг (70 хэм орчим) орнуудад ийм өвчлөл илүү байгаа нь харагдсан байна.

Тиймээс цай, кофе алийг нь ч уусан хэт халуунаар уухгүй байхыг ДЭМБ зөвлөжээ.

 

Эх сурвалж: Independent