Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци үүрэн холбооны салбарт ШИНЭ ХУВЬСАЛ хийлээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Мобиком Корпораци урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний цоо шинэ нөхцөлүүдээ өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсад анхны үүрэн холбооны оператор байгуулагдаж, тус салбар үүсч, хөгжсөний 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах үүднээс урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний цоо шинэ нөхцөлүүдийг танилцуулж байна. 

Мобиком Корпораци нь ирэх 20 жилийн хөгжлийнхөө шинэ эрин үеийг эхлүүлж, салбартаа хувьсгал болох Монгол Улсад урьд өмнө нь байгаагүй цоо шинэ бүтээгдэхүүнийг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байгаа аж.

Ингээд тус шинэ үйлчилгээний талаар тус Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй ийнхүү ярив.

 

"Сүүлийн 20 жил Мобиком Корпораци нь олон сайхан амжилтаар дүүрэн байлаа. Харин ирэх 20 жилийн хөгжлийнхөө шинэ эрин үеийг эхлүүлж, салбартаа хувьсгал болох үйлчилгээний шинэ нөхцөлүүдээ нийт хэрэглэгчдэдээ өнөөдөр танилцуулж байна.

Бид хэрэглэгчид маань ямар үйлчилгээг хүсч байгаа сайн судалсан байгаа. Тухайлбал, залуу хүмүүс мессэж бичихээс илүү дата хэрэглэхийг хүсдэг. Харин ахимаг насны хүмүүс утсаар ярих, мессэж бичих нь их гэдгийг ойлгосон.

Үүний үндсэн дээр бид өнөөдөр хэрэглэгчдийнхээ санал хүсэл, шаардлага, хэрэглээний зан төлөвт тааруулсан ЦОО ШИНЭ үйлчилгээний нөхцөлүүдийг бэлдсэн. Ийнхүү шинэ үйлчилгээгээ танилцуулж байгаадаа тун таатай байна" гэв.

 

Шинэ үйлчилгээнийхээ онцлог, нөхцөлийн талаар Мобиком Корпорацийн Зах, зээл бизнес хариуцсан дэд захирал М.Энхсайхан хэлэхдээ "Цоо шинэ үйлчилгээний нөхцөлүүдийн хувьд урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хэрэглээнд дараах өөрчлөлтүүд орсон. Энэ нь үүрэн холбооны салбарт ШИНЭ ХУВЬСАЛ болж байна гэж үзэж байна.

Мөн IPHONE утасны хэрэглэгч нь тухайн утасныхаа лизингээ дуусгах хүртлээ тухайн багцаа ашиглах, Samsung болон бусад утасны хэрэглэгчдийн хувьд долоодугаар сарын 01-нээс шинэ үйлчилгээг ашиглах боломжийг олгож эхлэх болно.

Цаашид ч гэсэн Мобиком Корпораци нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, амар хялбар, илүү баялаг үйлчилгээг хүргэхэд онцгой анхаарал хандуулан ажилласаар байх болно" гэлээ.

Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хувьд:

  • Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээнд үйлчилгээний хугацаа байхгүй боллоо. Хэрэглэгчид идэвхтэй хэрэглээ хийх буюу дуудлага хийх, мессэж бичих, дата болон бусад нэмэлт үйлчилгээг ашигласнаар үйлчилгээний хугацаа хязгааргүй үргэлжилнэ. Ингэснээр Мобикомын сүлжээнд хоногтой нэгж гэсэн ойлголт байхгүй болж хэрэглэгчид маань өөрийнхөө хэрэглээнд тохирсон цэнэглэгч картаар утсаа цэнэглэж, үйлчилгээгээ илүү баялаг болгох боломжтой болж байгаа юм. Харин хэрэглэгчид 90 хоногийн турш идэвхтэй хэрэглээ огт хийгээгүй тохиолдолд хэрэглэгчийн дугаар хүчингүй болно.
  • Сар бүрийн 01-нд хэрэглэгч бүрт 50MB датаг бэлэглэх байгаа. /есдүгээр сарыг дуустал/
     
  • Хэрвээ таны одоогийн хоногийн хугацаа хараахан дуусаагүй бол үйлчилгээний эрх хэвээр байх болно. Харин хугацаа нь дуусбал 90 хоногийн дотор идэвхтэй хэрэглээ хийх хэрэгтэй болно.

Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд:

  • Дараа төлбөрт хэрэглэгч болох хүсэлтэй хүмүүс барьцаа төлбөр төлөх хэрэггүй болсон. Зөвхөн бүртгэлийн хураамж болох 10,000 төгрөг төлнө.
     
  • Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний Миний MOBI багцыг сонгосноор төлбөрийн хувьд маш уян хатан болж байгаа юм. Миний MOBI багцын хүрээнд хэрэглэгчид үндсэн 7 төрлийн үйлчилгээний эрхүүд болон бусад нэмэлт үйлчилгээнээс өөрийн хэрэгцээ шаардлага, төлбөрийн бололцоондоо нийцүүлэн сонгож, өөрийн багцыг зохиох боломжтой. 
     
  • Хэрэглэгчид үндсэн гурван төрлийн хэрэглээ болох яриа, мессэж, дата үйлчилгээг өөрийн ажлын онцлог, амьдралын хэв маягаас шалтгаалж, сонгох боломжтой болж байгаа. Яриа, мессэжний хувьд сүлжээ болон сүлжээ харгалзахгүй гэсэн төрөлтэй. 
     
  • Дата хэрэглээний хувьд 1GB дата, 5GB дата болон 10GB дата гэсэн багцууд байгаа бөгөөд тухайн багц нь дууссан ч гэсэн хамгийн бага хурдаар датагаа хязгааргүй ашиглах боломжтой. Ингэснээр задгай хэрэглээ гарахгүй.
     
  • Дугаар хамаарахгүй хүссэн багц руугаа шилжих бүрэн боломжтой.
     
  • Хэрэглэгч өөрийн багцыг хэрэгцээндээ тохируулан 31 янзаар зохиож болох бөгөөд багцын сарын хураамж нь 14,800-гаас 73,700 төгрөгийн хооронд байх болно. 

Шинэ үйлчилгээний танилцуулга
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.