Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангууд өнөөдрөөс эхлэн амрагч хүүхдүүдээ авч байна.
Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ.
Зусланд амрах хүүхдүүд дотор, арьс өнгө, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгнө.
Мөн 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай.
Хувийн болон харьяаллын бус эмнэлгээр эрүүл мэндийн хуудсаа бөглүүлбэл хүчингүйд тооцно гэдгийг анхааруулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|