Голомт банк нь 1998 оноос ХБНГУ-ын Commerzbank-тай гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, зээл, аккредитив, аккредитивийн дараах санхүүжилт, баталгаа, валют арилжаа зэрэг бизнесийн чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ ам доллар, евро, иен, фунт, Швейцарь франк зэрэг гадаад валютын төлбөр тооцоог тус банкин дахь ностро дансуудаараа дамжуулан гүйцэтгэж байна.
Commerzbank нь 2015 онд Голомт банкны тус банкаар дамжуулан хийсэн нийт гүйлгээний чанар, тоон үзүүлэлт зэргийг дүгнэн үзэж шилдэг төлбөр тооцоо гүйцэтгэгч банкаар шалгаруулан “STP AWARD 2015”-аар өргөмжиллөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!