ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эмэгтэйн авч явсан борц Шинэ Зеландын эдийн засгийг сүйрүүлэх боломжтой гэв

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын Окландын нисэх буудлын ажилтнууд Монголоос ирсэн эмэгтэйн ачаанаас боодолтой хүнсний зүйл илрүүлжээ.

Тугалган цаасанд боосон зүйл нь борц байсан ба мөн гэрийн аргаар үйлдвэрлэсэн бяслаг тээшинд нь байсан гэнэ. Англи хэлээр ярьдаггүй тэр эмэгтэй охиныхоо бичиж өгсөн тайлбар бүхий цаас үзүүлсэн байна.

Эмэгтэйн охин ачаанд яваа хүнс нь гэртээ бэлдсэн зүйлс гэдгийг тайлбарт өгүүлсэн байв.

Окландын нисэх буудлын менежэр Дэйв Симс хэлэхдээ уг хүнс нь Шинэ Зеландын эдийн засагт ноцтой хохирол учруулж болох олон төрлийн малын халдварт өвчний нян тээж байх боломжтой гэжээ.

Симс “тэр хэдийгээр Монгол дахь гэрээсээ эдгээрийг авчирсан ч бид Шинэ Зеландад нэвтрүүлэх боломжгүй” гэсэн байна. Түүний үзэж байгаагаар Монголд малын халдварт өвчин элбэг тул Шинэ Зеландын мал аж ахуйд $16 тэрбумын хохирол авчрах бодит аюул байгаа гэнэ.

“Эмэгтэйн охин хүнсний зүйлд тайлбар хийж явуулснаараа Шинэ Зеландын био аюулгүй байдлын журмыг мэддэг нь харагдаж байгаа тул биднийг ойлгох байх” гэж нисэх буудлын менежэр ярьжээ.

 

Эх сурвалж: Stuff.co.nz