Тэртээ XX зууны эхэнд Шотландаас Нью-Йоркийг зорьж явахдаа осолдсон “Титаник” хөлөг онгоцны зарим олдворууд асар их үнэд хүрдэг.
Тэгвэл тус онгоцны элит давхраас олдсон хийл хөгжим 1.7 сая ам.доллараар дуудлага худалдаагаар борлогджээ. Нэрээ нууцалсан эрхэм тус хийлийг “Түүхийн үнэт олдвор. Үе дамжуулан гамнаж, хайрлах болно” гэжээ.
Түүх сөхвөл тус хийл “Титаник” дээр зорчиж явсан Уоллес Хартли хэмээх хөгжимчин эрийн өмч бөгөөд 1912 онд нас барах үедээ хөлөг онгоцны хамгийн дээд давхарт хөгжим тоглож, бага сага мөнгө олдог байжээ.
Тэрээр Саутхэмптоноос Нью-Йоркийг зорьж явсан гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!