Стрессээ тайлах аргуудаас бэлтгэн хүргэж байна.
Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулах, сэргийлэхэд тустай. Энэ нь заавал тамирчин байх эсвэл өдөржин фитнесст цагийг өнгөрөө гэсэн үг биш юм.
Идэвхтэй хөдөлгөөний ямар ч хэлбэр нь стрессийг бууруулж уур уцаар, сэтгэлээр унах, энерги алдалтыг арилгахад тустай. Өдөр бүр 30 минутаас дээш идэвхтэй хөдөлгөөнөөр эхэлж өөрийн биеийн онцлогт тохируулан ахиулах хэрэгтэй. Дасгал нь эндорфинийг ялгаруулж сэтгэл санааг өргөдөг.
Стресстэй тулахад зайлсхийх, өөрчлөх, дасан зохицох, хүлээн зөвшөөрөхийн алийг нь сонгох вэ гэдгийг бодох нь чухал.
Стресстэй нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй бол, орчноо өөрчлөх хэрэгтэй. Энэ нь харилцаа өдөр тутмын амьдралаа өөрчлөхөд хүргэдэг.
Ойр дотны хүнээ алдах, хүнд өвчин, нийгэм эдийн засгийн өөрчлөлт зэрэг стресс үүсгэдэг олон хүчин зүйлээс сэргийлж, өөрчилж чадахгүй. Энэ тохиолдолд стрессийг бууруулах гол арга бол хүлээн зөвшөөрөх юм.
Тайвширахад хүргэдэг эрүүл алхамуудыг зохиож өдөр бүр нэг санааг амьдралдаа хэрэгжүүлэх нь сайхан мэдрэмжийг төрүүлнэ.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!