Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Үйлдвэрлэлийн Технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн “Алтан хулгана” наадам 2016 онд 11 дэх жилдээ “Бидний шийдэл” гэсэн сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа.
Алтан хулгана наадмын эдэлхүүний дизайн болон интерьер экстерьер дизайн төрлүүдийн шилдгүүдийг танилцуулъя.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИНЭ ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:
SC&P GTI323 бүтээлээр Б. Отгонбаяр
ТАВИЛГЫН ДИЗАЙН НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:
Монгол гэрийн тавилга олон үйлдэлтэй ширээ бүтээлээр М.Буман-Эрдэнэ
ИНТЕРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:
ШУТИС 2-р байрны өргөтгөлийн барилгын интерьер төлөвлөлт бүтээлээр "Хар-Андаа" баг
ЭКСТЕРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ НОМИНАЦИЙН ЯЛАГЧ:
Хүүхдийн урлан бүтээх төв бүтээлээр Flair club
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!