Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Татварт иргэдийн оролцоо” сэдвээр сургалт болно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг “Татвар төлөгч таньд баярлалаа” уриан дор энэ сарын 7-13-ны өдрүүдэд тэмдэглэж байна.

Уг арга хэмжээний хүрээнд  өнөөдөр ГТЕГ-ын удирдлагууд Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудад хичээлийг заах юм.

Тухайлбал, МУИС-ын оюутнуудад  өнөөдөр 14:20 цагаас ГТЕГ-ын дарга С.Пүрэв “Татварт иргэдийн оролцоо” сэдвээр хичээл заах бол Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Хүрэлчулуун  15:00 цагаас АШУИС-ийн оюутнуудад, Стратеги хөгжлийн дарга Б.Бадрал 10:40 цагаас ХУИС, Орлогын газрын дарга Д.Цогтжаргал, СЭЗДС, Татварын хяналт, шалгалтын арга зүйн газрын дарга С.Баясгалан Боловсролын их сургуулийн оюутнуудад тус тус хичээл заана.