2019/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.69₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
23:00
S26
-15°
00:00
S26
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-14°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S31
-14°
06:00
S31
-15°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-13°
10:00
S32
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Европыг донсолгосон Хүннүгийн түүх буюу Аттила хааны цадиг” ном гарлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 6
iKon.MN

Унгарын Монголч эрдэмтэн, судлаач Б.Обрущанский “Европыг донсолгосон Хүннүгийн түүх буюу Аттила хааны цадиг” номоо хэвлүүлж, гаргажээ. Энэхүү номд Хүннүгийн уламжлал болон түүхийг дорно дахины ойлголтоор бичсэн гэдгээрээ онцлогтой. Номын редактораар археологич Д.Эрдэнэбаатар ажиллажээ.

Б.Обрущанский 1972 онд Унгар улсын Узд хотноо төрсөн. 1997 од Унгар улсын ELTE Их Сургуулийн Түүх болон Монголын судлалын ангийг төгссөн. 1999 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд академич, профессор Ж.Болдбаатарын удирдлагаар “Унгар болон Монголын нийгмийн адилтгал” (МЭӨ Ш-МЭ-ний XIII зуун) сэдвээр Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо Унгар улсын Кароли Гашпарын нэрэмжит Их Сургуулийн багшаар ажиллаж байгаа.

Түүний судалгааны гол сэдэв нь Евроазийн эртний нүүдэлчдийн соёл иргэншлийн түүх, түүний улс төрийн тогтолцоо, нүүдэлчдийн угсаа гарвал, түүх-соёл, угсаатны зүйн ёс зан заншлын асуудал бөгөөд энэхүү судалгааны сэдвээр Монголын эртний болон өнөөгийн нүүдэлчдийн түүх-соёл, аж ахуй, угсаатны зүйн ёс зан заншилтай харьцуулан үзэх явдал юм.

Доктор, Борбола Обрущанский “Монгол улсын түүхийн товчоо” (Будапешт., 2005), “Чингис хааны оюун түлхүүр” (Будапешт., 2005), “Несториан шашныг дорнодод дэлгэрүүлсэн түүх түүний Монголын эзэн хаант улсын дурсгалууд (Будапешт., 2006), “Балинт Габор монголч эрдэмтний монголын сурах бичиг” (Будапешт., 2005) зэрэг бүтээлүүдийг унгар хэлнээ орчуулан буулгасан билээ.

Нүүдлийн улс гүрний соёлын өв болон хууль цаазын талаарх бичсэн ном нь 2014 онд хэвлэгдэн гаржээ. Уг бүтээлд нь монгол эрдэмтдийн сэргээн тодруулсан “Их Засаг” хууль болон “Арван буянт номын цагаан түүх” зэрэг түүхэн эх сурвалжуудыг унгар хэлээр орчуулсан.

2009 онд “Хүннү улс гүрний соёлын өв” судалгааны өгүүллүүдийн эмхтгэлээ Унгар улсад хэв-лүүлжээ. Доктор Б.Обрущанский нь 2005 оноос Евроазийн улс орнуудаар эртний түүхийн хээрийн хайгуул судалгаа хийн уг судалгааныхаа үр дүнгээр “Торгон замын Хүннүчүүд” бүтээлийг 2008 онд хэвлүүлжээ. Тэрээр Кавказын орнуудад хийсэн эртний түүхийн судалгааны бүтээлээрээ Унгарын нийслэл Будапешт хотноо суугаа Азербайджан улсын Элчин сайдын нэрэмжит шагнал хүртжээ.

Евроазийн эртний нүүдэлчдийн соёл, монгол болон унгарын угсаатны зүйн хийгээд оюуны соёлын нийтлэг адил шинж чанарыг харыдуулан судлах ажлыг БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж, 2011 он, 2012 онд Өвөрмонголын Ордос болон Унгарын нутагт хээрийн хамтарсан судалгааг явуулсан байна.

2013 онд Хөх хотын Өвөр Монголын Их Сургуулийн зочин профессор багш болж, Евроазийн эртний түүх соёл, эртний Хүннүгийн соёлын сэдвээр хоёр лекц уншсан. Энэ судалгааныхаа үр дүнгээр “Хүннү, Хунгар, болон Унгарчууд” бүтээлийг 2013 онд хэвлүүлсэн байна.

Доктор Б.Обрущанскийн мөн Монголын эзэнт улсын үед хэрэглэж байсан “Гэрэгэ”-г зүүн Европын болон Унгарын хаант улсын түүхийн эх сурвалж болон археологийн олдворуудтай харьцуулан судалж сонирхолтой үр дүнд хүрснээс гадна Монголчуудын “анд бололцох ёс” заншлыг нэн эртний нүүдлийн овог аймаг, эртний Төрт улсуудын хэв хуулийн тодорхой зүйл заалт байсан болохыг түүхийн баримтаар баталжээ.

Түүний үзсэнээр нүүдэлчдийн овог аймгийн ахлагч, Төрт улсын тэргүүнүүд эртний энэ аргаар улсаа үүсгэн байгуулснаас гадна, тэдний тогтоосон дэг журам нь нүүдэлчин улсуудын “Үндсэн хууль” болон тогтож байжээ. Эдгээр судалгааны ажлуудынхаа төлөө 2015 оны намар “Секей” соёлын сангийн шагнал хүртжээ.

Доктор Борбола Обрущанский нь Дани улсын Дундад Азийн судалгааны төв, Кембриджийн Их Сургуулийн Дундад Азийн Зоосны судалгааны төвүүдийн жинхэнэ гишүүн, Олон Улсын Монголч Эрдэмтдийн Холбооны гишүүн, “Евро-Азийн судлал” сэтгүүлийн редактор зэрэг сонгуульт ажлуудыг хийдэг юм.

Түүний Европын болон Азийн Хүннү нарын түүх-соёлын маргаантай асуудлуудыг хөндөн судалсан судалгаа нь Монгол дахь Хүннү болон Европ дахь эртний Хүннү нарын угсаа гарвал, түүх-соёл, ёс зан заншил болгон маш адил байгааг хөдлөшгүйгээр баримт нотолгоотой баталгаажуулсаар байна.

гарчиг
 
 

 

x