Дэлхий ээжийн хүчирхэг зүрх нь хүмүүс бид билээ
Эх дэлхийн унаган төрх жилээс жилд гундаж, үүнийг бид харж, мэдэрч байгаа ч зарим хүмүүс ухамсарлан хайрлахгүй л байна.
Харин бидний ирээдүй болсон бяцхан үрс санаа зовинон томчуудын өмнөөс харамсаж сууна.
Үүний илрэлийг “Улаанбаатар-Ногоон ирээдүй” аяны хүрээнд зохион байгуулсан уран зургийн уралдааны бүтээлүүдээс харж болно.
“Дэлхий ээжийг тэжээн тэтгэдэг бяцхан ч гэлээ хүчирхэг зүрх нь хүн төрөлхтөн бид билээ”
Энэхүү гар зургийн уралдааныг Нийслэлийн өдрийг тохиолдуулан НЗДТГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ТӨҮГ-аас зохион байгуулсан юм.
Уралдаанд мэргэжлийн арван уран бүтээлч, сонирхогч зургаа, ЕБС-ын 150 сурагч оролцсон байна.
Хүүхдүүдийн илгээсэн бүтээлд ихэвчилэн хүн байгаль хоёр хүйн холбоотой бөгөөд онгон тагшин байгалийн амин зүрх нь хүмүүс бид юм гэсэн санааг илэрхийлсэн байлаа.
Энэ ч үүднээс Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч Х.Хүслэн өөрийн бүтээлийн тайлбарыг “Дэлхий ээжийг тэжээн тэтгэдэг бяцхан ч гэлээ хүчирхэг зүрх нь хүн төрөлхтөн бид билээ” хэмээсэн нь олон хүнд нэгийг бодогдуулсан бизээ.
ЕБС-ын сурагчидаас:
- I байр – Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч Х.Хүслэн
- II байр – 57 дугаар дунд сургуулийн сурагч Э.Ууганбаяр
- III байр – “Монгени” ахлах сургуулийн сурагч М.Хулан
- Тусгай байр – 60 дугаар дунд сургуулийн сурагч Э.Сарнай
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шагналаар- 14 дүгээр дунд сургуулийн сурагч О.Батбаатар нар шалгарчээ.
Мэргэжлийн уран бүтээлчидээс:
- I байр – зураач Н.Мөнхбат
- II байр – зураач Ж.Сэргэлэнболд
- III байр – зураач Г.Золбоо нар тус тус байр эзэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
