Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын сургуулийн бүртгэлийг намар буюу ирэх наймдугаар сарын 22-28-ний хооронд хийх чиглэлийг сургуулиудад өгчээ.
Ийм шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан юм байна. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн зургаан настан ерөнхий боловсролын сургуульд элсэж орох вэ гэдэг нарийн тоо гараагүй, судалж буй аж. Энэ тоо ирэх наймдугаар сард тодорхой болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!