Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн газар нутгийн 1 хувийг авах гэсэн Хятадуудын наймааг хориглолоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Австралийн зах зээлд Хятадын хөрөнгө оруулагчдын мөнгө цутгах болоод удаж байна. 2015 онд $11 тэрбум орчмыг Австралид оруулсан хүмүүс нь Хятадууд байлаа.

Үүнд нийтдээ 65 хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд хийгдсэний 12 нь хөдөө аж ахуйн салбарт байжээ. Харин саяхан бүр том наймаа хийгдэх гэж байсныг Австралийн эрх баригчид болиулсан байна.

Дөрөвдүгээр сарын 19-нд Австралийн үхрийн аж ахуйн вант улс S.Kidman & Co өөрийн газрыг Хятадуудын голлосон консерциумд $289 орчим саяар зарахаар тохиролцсон юм.

Харин үүнээс 10 хоногийн дараа Австралийн ерөнхий санхүүч Скотт Моррисон уг наймааг үндэсний ашиг сонирхолд харшилж байна гэж үзээд хориг тавьжээ.

Kidman компани Австрали даяар 10 үхрийн аж ахуй болон түүнтэй холбоотой газрыг эзэмшдэг. Эзэмшил газар нь 100,000 км.кв хүрдэг нь Австралийн газар нутгийн 1.3 хувь, хөдөө аж ахуйн зориулалттай газрын 2.5 хувь юм.

Харин худалдаж авахыг хүссэн консерциумын 80 хувийг Хятадын Дакан Австралиа Холдингс эзэмшиж, үлдсэн хувийг Сиднейд төвтэй Австралийн Rural Capital компани эзэмшдэг аж.

Дакан компанийг Хятадын үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Заобай Жяний хувийн Shanghai Pengxin Group эзэмшиж байгаа юм байна.

S.Kidman & Co нь жүжигчин Николь Кидмантай нэг удмынхан бөгөөд хэдэн үеэрээ бэлчээрийн үхрийн махны аж ахуй эрхэлж Япон, Зүүн Өмнөд Ази, АНУ-д гаргадаг гэнэ.

 

Эх сурвалж: Quartz