Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Исламын улс бүлэглэлийн гишүүний эцсийн мөчүүд

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодод өөрийн улсыг байгуулахаар харгислал үйлдэж байгаа Исламын улс бүлэглэлээс тараадаг үзэл суртлын видео бичлэгүүд яг л Холливүүдийн кино шиг, эсвэл видео тоглоомын дүрслэл шиг харагддаг. Тэнд бүгд мэргэжлийн, хүчирхэг, баатарлаг байдаг билээ.

Гэвч саяхан тараагдаад байгаа тус зэвсэгт бүлэглэлийн нэгэн гишүүний дуулганд суулгасан GoPro камерны бичлэг амьдрал ямар байдгийг бодитоор харуулжээ.

Бичлэгт харагдаж байгаагаар бүлэглэлийн гишүүд тулалдах туршлагагүй, замбараагүй, зохион байгуулалтгүй байдаг нь харагдаж байна.

Тэд Ирак дахь Курдийн байрлал руу машинтай довтолж байгаа нь бичигджээ. Камерны эзэн рүү нэг нь арабаар орилж машин руугаа буудаад байгаагаа больж буугаа дээш өргөх хэрэгтэйг хэлж байна. Нөгөө нэг нь уурлан “яачихаад байгаа юм бэ?” хэмээн түүнийг загнана. Машины ачаан дээр байгаа сумны хайрцагнууд руу буудаж тэр нь өөрсөд рүү нь үсчиж байснаас тэр ихэд бухимджээ.

Эцэстээ машин нь эвдэрсэн тул тэд газарт бууж хориглох гэж оролдсон боловч камерны эзэн Абу Радван суманд оногдоод “би шархтчихлаа!” хэмээн орилж байна. Дараа нь түүний ар талд бөмбөг дэлбэрснээс тэр газарт өнхөрч эцэстээ амиа алджээ.

Уг тулаан өнгөрсөн гуравдугаар сард болсон бөгөөд Курдын Пешмерга хүчнийхэн камерыг олзолсны дараа бичлэгийг нь ил гаргажээ.

Эх сурвалж: Quartz