Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Өнөөдөр Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнө, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаахан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!