Эрт цагийн лам хуврагуудын шарилыг мумми болгох буюу занданшуулсан түүх хэд хэд байдаг. Тэгвэл энэ арга техник одоо хүртэл хадгалагдаж байгааг харуулсан үйл явдал Хятадын Фужянь мужид болж байна.
Өмнөд Хятадын Фужянь мужийн Куанжоу хотод 2012 онд 94 насандаа таалал төгссөн Фу Хоу нэртэй хуврагийн гэрээслэл ёсоор шарилыг нь мумми болгох ажиллагаа гурван жил гаруй үргэлжилж энэ долоо хоногийн эхээр сүүлийн шатандаа оржээ.
Фу Хоу нь 17 насандаа хийдэд шавилан суусан чин сүсэгтэй хувраг байсан гэнэ. Хийдийн хамба Ли Рений удирдлагаар шарилыг гурван жил орчим шаазан саванд суугаагаар нь хадгалсан байна.
Харин дараа нь энэ долоо хоногийн эхээр гаргаж ирээд угааж цэвэрлэн бэлдсэний эцэст алтдах ажиллагаа явагджээ.
Уг муммиг хулгайгаас хамгаалсан дохиолол бүхий шилэн хоргонд залж ууланд орших сүмд байрлуулан мөргөлчдийн гол шүтээн болгох гэнэ.
Эх сурвалж: Shanghaiist
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!