Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Увертюра” хамтлаг шинэ клипэндээ гадаадад суугаа Монголчуудыг тоглохыг урилаа

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвиж сонсогч түмнийхээ сонорыг мялааж яваа "Увертюра” хамтлаг  маань шинэ уран бүтээлийнхээ клипэнд сонсогч, фэнүүдээ урьж байна.

Тодруулбал, тус хамтлаг нь "Сайхнаас сайхан эх орон минь" гэх шинэ дуугаа дүрсжүүлэхдээ гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа ахан дүүсээ тоглуулах нээлттэй санал тавьж буй юм.

Клипэнд орохыг хүсэгчид "Сайхнаас сайхан эх орон минь" дууг даган дуулж байгаа дүрсээ бичүүлэх юм байна. Дараах зааврын дагуу клипэнд оролцоно.

Хугацаа: 2016 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 20-ныг хүртэл 

  • 1920*1080 HD форматтай
     
  • Улс хотынхоо түүхийг болон дурсгалт газар бичлэгээ хийсэн байх бөгөөд тайлбарыг тодорхой бичиж ирүүлэх
     
  • Бичлэгээ WeTransfer сайтаар шэйр хийж Uverturagroup@yahoo.com гэсэн мэйл хаяг руу илгээх
     
  • Дүрсэнд орж байгаа хүмүүсийн тоо олон байх, дуугаа бүтнээр нь дуулах

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой. 

Та бүхэн хайртай хүнтэйгээ, гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө өөрсдийн дүрээ шинэ дууны клипэнд мөнхлөн үлдээхийг хүсвэл идэвхитэй оролцохыг уриалж байна.