ДЭЛХИЙН боловсролыг ДЭРГЭДЭЭСЭЭ
Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдээр зохиогдох үйл ажиллагаануудаас хүүхэд залууст зориулсан оюунлаг нэгэн арга хэмжээг бид онцолж байна. Дэлхийн боловсролыг дэргэдээсээ уриатай энэхүү арга хэмжбээ нь боловсролын үзэсгэлэн гэхээсээ илүүтэй хүүхэд залууст зориулсан оюуны хөрөнгө оруулалт гэж харагдлаа.
Тус арга хэмжээнд Хяталын шилдэг их, дээд сургуулийн төлөөлөл өөрийн биеэр ирж оролцохоос гадна салбартаа манлайлагч болсон шилдэг илтгэгчдийн лекцийг Күнз боловсролын төвөөс үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Чонон сүлд романыг эх хэлэндээ буулгасан энэ цагийн нэрт орчуулагч доктор (PhD) Д. Болдбаатар багш, мөн Их засаг их сургуулиар овоглодог доктор (PhD) Н. Учрал, онлайн худалдааны платформыг Монголд нутагшуулахаар тууштай ажиллаж буй Баяр агентлагийн захирал С. Баярсайхан, Тайван улсад мэргэжил эзэмшсэн дуучин Б. Хонгор нар болон бусад шилдэг илтгэгч нар тус арга хэмжээнд ирж хүүхэд залуустаа зориулан өөрийн туршлага, мэдлэг чадвараас хуваалцана.
Мөн үүнээс гадна хүссэн хэн бүхэн оролцох боломжтой Хятад дууны ковер уралдааан, Ханз цээжлэх уралдаан, БНХАУ-ын засгийн газар болон бусад сургуулиудын тэтгэлэгийн талаарх мэдээллийг албан ёсоор хүргэнэ.
Ингээд та бүхэндээ тус үзэсгэлэнд оролцох сургуулиудын товч танилцуулгыг хүргэж байна.
Харбины технологийн их сургууль: 1920 онд байгуулагдсан харбины технологийн их сургууль нь мэдээлэл технологи, менежмент, хэл шинжлэл, эдийн засаг, уул уурхай зэрэг чиглэлээр боловсрол олгодог судалгааны сургууль юм. Ман Хятадын тэргүүлэх есөн сургуулийн нэгдсэн холбооны (C9)-ийн гишүүн сургууль юм.
Төв хятадын багшийн их сургууль нь 1903 онд байгуулагдсан бөгөөд Ухан хотын Гуйз уулын дэргэд байрладаг. 24 факультет, 60-н судалгааны төв, 59 бакалаврын мэргэжил, 94 докторын мэргэжил, 184 төрлийн мастерын мэргэжилтнийг дэлхий дахинд сургаж байгаа аж. Одоогоор тус сургууль нь 30.000 гаруй оюутантай бөгөөд үүнээс 9,000 мастер, 2,200 гадаад оюутан юм.
1896 онд байгуулагдсан тус улсын сургууль нь Хятадын анхны сургуулиудын нэг юм. Хятадын Шанхай хотод байрлах бөгөөд хамгийн нэр хүндтэй сургуулиудын тоонд зүй ёсоор багтана. Оюутнуудын сонголтод дээгүүр жагсдаг Шанхайн зам тээврийн сургуульнийт 42,881 оюутан сурагчтайгаас 1,598 нь гадаад оюутнууд аж.
Тиан жин хотын санхүүгийн их сургууль нь 1958 онд байгуулагдсан. Хятадын эдийн засгийн 5 том сургуулийн нэг. Тус сургууль нь уран зохиол, хууль эрх зүй, шинжлэх ухаан, инженер, хэл соёл болон бусад долоон салбар сургуультай. Гол чиглэл нь эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр голлон байгуулагдсан. Одоогийн байдлаар 50 гаруй бакалаврын мэргэжилтэй, 24 магистрын хөтөлбөр, 14 докторын хөтөлбөртөө оюутан элсүүлж байна.
Янтай их сургууль нь 1984 онд үүсгэн байгуулагдсан Янтай мужийн далайн эрэг дээр орших боловсролын яамны харьяа улсын сургууль юм. Нийт 21 факультет ба 49 төрлийн хөтөлбөртэй.
Зүүн Хятадын Технологийн сургууль, Хятадын Геологийн их сургууль, Бээжингийн Архитектурын их сургууль, Хойд зүгийн Технологийн их сургууль, Хятад хэлний “Гэгээ” сургалтын төв, Монгол Тайваний Бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан гэх мэт байгууллагын төлөөллүүд ирнэ.
Уг арга хэмжээнд ирсэн хүүхэд залуус, эцэг эхчүүд та бүхэн БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудад бүртгүүлээд Күнз боловсролын төвд хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнуулаарай.
- 2016 оны 04.30-05.01 өдрүүдэд Улаанбаатар хотод Блю Скай таурын 1-р давхарт
- 2016 оны 04.29 өдөр 11:00-17:00 цагийн хооронд Дархан хотын Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн А Корпусын хурлын заал
- 2016 оны 04.28 өдөр 11:00-17:00 цагийн хооронд Эрдэнэт хотын Эрдэм ахлах сургуулийн урлаг заал
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: КҮНЗ БОЛОВСРОЛЫН ТӨВ
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
