Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Шударга сонгууль явуулбал би харьцангуй өндөр санал авна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Уг хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛИЙГ хүргэе.

 
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар 
 Ардчилсан нийгэмд бүгд бие биеэ хүндэтгэж амьдрах ёстой. Нэг ч иргэний санал бодол гээгдэх ёсгүй гэсэн ардчиллын суурь зарчим байдаг.
Олонхын санал гэдэг нь 100 хүн санал хураалаа гэхэд 51 хүний санал нь олонх болж 49-ийнх нь шууд хогийн сав руу ордог.
100 хүн байсан ч гэсэн хамаагүй 51 хүний саналаар бүх юм шийдэгддэг. Нөгөө 49-ийгөө ч цаазалж болно. Гэтэл бид ийм муухай харгис тогтолцоо руу буцаж очих гэж байна. 
Намайг энийг ярихаар МАН, АН-ынхан тойргоос гарч чадахгүй хүн ингэж ярилаа гэж их басамжлаад байгаа. 
Гэхдээ шударга сонгууль явуулбал би ямар нэгэн тойрогт харьцангуй өндөр санал авна.
Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй. 
Бид гуравхан сая Монголчууд хэр нь дөчин хэдийн хувийн саналаа хаях гээд байна. МАНАН-г хүсэхгүй байгаа хүмүүсийн саналыг яах гээд байгаа юм бэ.  
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа манаж байгаа юм бол нэг асуудлаар хоёр шийдвэр гаргаж болохгүй. Үүний цаана МАНАН-гийн захиалга байна. 
МАНАН-гийн дарангуйлал тогтоож, хиймэл олонх бий болгон өөрсдийгөө дархалж, өөр саналтай байгаа  олонхын саналыг хогийн тантан руу хаяг байгааг бид эсэргүүцэж байна. Үүнийг шийдэх хамгийн оновчтой арга нь пропорциональ, мажоритар тогтолцоог хослуулах. 
Бие биеийнхээ саналыг хулгайлах, дээрэмдэх замаар сонгууль явуулж болохгүй. 
Үндсэн хуулийн цэц өнөөдөр Монголын ардчиллыг устгах, эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа явуулдаг байгууллага болсон. 
Улс орныг том баг удирддаг. Тийм болохоор иргэн сонголтоо хийхдээ хүнээс нь гадна цаана нь ямар баг байна гэдгийг хардаг. 
Төмөр зам, цахилгаан станц зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон дэд бүтцийг хувьчилж болохгүй. 
Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс багаараа гарч ирж, тэр үзэл бодол үнэт зүйлийг нь ард түмэн дэмжиж байж улс орныг авч явдаг. 
МАНАН-гийн үед Оюутолгой урагшлахгүй, Таван толгой хэдхэн хүний гарт ордог. 
МАНАН-гийнхан ард түмнийг зориуд ядуу байлгаж, ухамсартай сонголт хийлгэхгүй байна. 
М.Энхсайхан даргын хэлснээр ахиад л хэдэн хуучин нөхөр сонгогдоно. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр гэсэн хэдэн хууччуул л орж ирнэ. Тойрог дээр очно Н.Энхбаярыг танихгүй ч хүн байхгүй. Муулж муулж байгаад л сонгоно. Тэгээд ахиад л Н.Энхбаяр парламентад сууж байна. 
Би ганцаараа сонгогдмооргүй, залуучуудыг оруулж ирмээр байна. Шинэ хүмүүсийг оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. 
Хуулийн талаасаа цэцийн дүгнэлтийг хүлээж авч болохгүй. Харин асуудлыг ултай суурьтай судлаад 2020 онд хэрэгжүүлье. 
 
Сонгуулийн тогтолцоонд МАХН-ын санал болгож буй хувилбарын талаар 
Монгол Улсад нэг л том тойрог байна.
Нам болгон 76 хүний нэрийг дэвшүүлье. Нам жагсаалтаа гаргана.
Сонгогчид санал өгөхдөө намын жагсаалтын аль нэг хүнийг дугуйлна. Намыг бус хүнийг дугуйлна. 
Мэдээж сонгогч олон юм чинь ганцхан хүнд бүх санал ирэхгүй. 
Нэг намаас дор хаяж 20-30 хүний нэр дугуйлагдах байх. Тэр дугуйлсан санал болгоныг тухайн хүнд өгсөн санал гэдгээр эрэмбэлүүлэх хэрэгтэй. Дараа нь тухайн саналууд нийлээд тухайн намд нь өгсөн санал болж тооцогдоно. Энэ хоёрыг тооцоод үүнийгээ УИХ-ын гишүүний тоонд хувиргана. 
Ингэх юм бол нэг ч хүний санал гээгдэхгүй. Энэ хувилбарыг бид өгнө. Гэхдээ АН, МАН дэмжихгүй байх.