Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн 4,044 айлын орон сууц ашиглалтад орно

www.ulaanbaatar.mn
2016 оны 4 сарын 26
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлээс аль болох хотын А зэрэглэлийн бүсэд барилга барих зориулалтаар газар олгохоос татгалзаж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх барилгажуулах ажилд хувийн хэвшил болон хөрөнгө оруулалгчдыг татан оролцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас сүүлийн 2 жилийн хугацаанд өгч байгаа мэдээллээр Энхтайваны өргөнчөлөө, Их тойруу, Багатойруу гээд хэд хэдэн газарт шинээр барилга барих 69 зөвшөөрөл олгосоноос 30 орчим хувь нь баригдаад дуусах шатандаа явж байгааг юм байна.

Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан байршлуудаас 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгаран үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 хэсэгчилсэн талбайд барилга угсралтын ажил эхлээд байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 7,374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууц, 2015 онд 1,656 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ.

Дээрх орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан 500 өрхийн 2,100 иргэн хашаагаа орон сууцаар сольжээ. 2016 онд нийт 4,044 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд эхний хагас жилд 1,104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4,000 гаруй иргэдийг орон сууцаар хангахаар ажиллаж байна.

Энэ оны эхний улирлын байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 167 айл өрх шинэ байрандаа оржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2016 онд ашиглалтад орох орон сууцны барилгын мэдээлэл

Д/д Байршил Төсөл хэрэгжүүлэгч Ашиглалтад орох хугацаа Байрны тоо /айл/
  1.  
Баянзүрх дүүргийн 8,16-р хороо, Батлан хамгаалах их сургууль орчим Баганат өргөө ХХК III улирал 144
Гангар инвест ХХК болон Вишн девелопмент ХХК-ийн түншлэл I улирал 168
II улирал 168
III улирал 168
  1.  
Баянзүрх дүүргийн 13,14-р хороо, Орон сууцны XVI хороолол орчим Моннис урбан девелопмент ХХК IV улирал 336
Зургаан талт ХХК I улирал 150
III улирал 200
  1.  
Баянзүрх дүүргийн 2-р хороо Мамба дацан орчим Магма од ХХК III улирал 81
IV улирал 36
  1.  
Сүхбаатар дүүргийн 9,10,11,12-р хороо, Орон сууцны VII хороолол орчим Бэрэн групп ХХК VI улирал 720
Пример инвестмент групп ХХК II улирал 60
IV улирал 60
  1.  
Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчим Цэлмэг Ази ХХК III улирал 70
  1.  
Хан-Уул дүүргийн 8-р хороо Ажнай цэгц ХХК III улирал 96
  1.  
Баянгол дүүргийн 11,12,  22-р хороо Очирням проперти девелопмент ХХК IV улирал 63
Грийн ресурс констракшн ХХК III улирал 112
IV улирал 96
  1.  
Чингэлтэй дүүргийн 13,15-р хороо хайласт орчим Асар өргөө ХХК III улирал 40
Буурал сутай ХХК II улирал 88
  1.  
Сонгинохайрхан дүүргийн 1,2,20-р хороо Толгойт орчим Стандарт проперти групп ХК II улирал 262
IV улирал 532
  1.  
Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошуу орчим Назу проперти групп ХХК болон Хаус жейд ХХК-ийн түншлэл IV улирал 74
  1.  
Сонгинохайрхан дүүргийн 5,6,7-р хороо Ханын материал орчим Хера пропертийз ХХК II улирал 320
Нийт 4,044