Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын бодлого хөршийн дэмжлэг

Б.Энхжаргал, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 21
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаант шалгаруулалтад дөрвөн консорциум оролцох хүсэлтээ ирүүлээд буй. 

Эдгээрийн хоёр нь Монгол-БНХАУ, үлдсэн нь Англи-Монгол, Канад-Монголын хамтарсан консорциум. Аж үйлдвэрийн сайд Д. Эрдэнэбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “Эхлээд үндэсний компаниуддаа давуу тал өгч байгаа.

Тэр нь “Та нар дотооддоо нэгдээд ороод ир. Жилд 2.3 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг жижиг. Өнөөдрийн ханшаар үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө нэг тэрбум ам.долларт багтана” гэдгийг хэлсэн” хэмээж байв.

Тэгвэл газрын тосны үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний консорциум энэ төсөл дээр орж ирсэнгүй. Гэхдээ энэ муу мэдээ биш. Харин ч уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлсэн хөрөнгө оруулагчдыг харахад стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээ дотооддоо хангадаг болох Монголын бодлогыг хөршүүд маань дэмжиж байна. 

Хөршүүд хэмээн хамаатуулсны учир нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монгол Улсад албан айлчлал хийх үеэр хоёр орны худалдааг үндэсний валютад шилжүүлэх талаар ярилцаж байгааг дуулгасан.

ОХУ-аас хийдэг худалдааны дийлэнхийг шатах болон тослох материал эзэлдэг.

ОХУ-аас хийдэг худалдааны дийлэнхийг шатах болон тослох материал эзэлдэг. Нэг жилд 1.5 тэрбум ам.долларыг шатахуун импортлоход зориулдаг Монгол Улсын хувьд үндэсний валютаар худалдаа хийх нь төлбөрийн тэнцлийн дарамт буурахад үлэмж ашигтай. Энэ бол эдийн засаг талаасаа гарах эерэг үр дүн.

Харин геополотикийн хувьд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх Монгол Улсын Засгийн газрын бодлогыг ОХУ дэмжлээ гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Монгол Улс дотооддоо нефтийн нөөцтэй. 

Харин дотооддоо боловсруулах нь Монголын эрх ашиг гэдгийг ч ойлгосон. Өмнө нь олон ч үйлдвэрийн төсөл боловсруулж байсан ч гадаад, дотоод олон хүчин зүйл нефтиэ заавал импортоор авах нөхцөлийг л тулгаж байсан саяхны түүх биднийх.

Тэгвэл одоо нефтийн үйлдвэр барих Засгийн газрын тогтоол нэгэнт гарсан, хөрөнгө оруулагчид нь урьдчилсан ТЭЗҮ-ийг нь авсан. Хөрш орнууд маань ч дэмжиж байна.

Албаны хүний хэлсэн мэдээллээр, газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.3 тэрбум ам.доллараар барих аж. Харин түүхий эд дамжуулах хоолойг 263 сая ам.долларын өртгөөр татна. Төслийн хөрөнгө оруулалтын өгөөж нь 15.6 хувь агаад оруулсан хөрөнгөө нөхөх хугацаа нь найман жил юм байна.

Бас бид түүхий эдийн нөөцтэйн дээр түүнийгээ боловсруулах үйлдвэртэй болох улс төр, эдийн засгийн хүсэл эрмэлзэл нь ч бүрдчихлээ. Салбарын сайдын хэлсэнчлэн 2020 он гэхэд Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болсон байх нь чухал.

Зураг