Британий хатан хааны гэр бүл жилийн $72,000-ын цалинтай сошиал сүлжээг нь хөтлөх мэргэжилтэн ажилд авах тухай зар гаргажээ.
“The Head of Digital Engagement” нэртэй ажлын байрны тодорхойлолтод “мэргэжилтэн нь төрийн айлчлал, шагнал гардуулах ёслол зэрэг дээдсийн оролцоотой арга хэмжээнүүдийн үеэр дижитал сувгуудаар хүмүүсийн анхаарлыг татахуйц мэдээллээр хангаж байх” үүрэгтэй гэнэ.
Маргааш 90 нас хүрч байгаа хатан хаан Элизабет II сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгч гэгддэг. 2014 онд тэр анхны жиргээгээ хийж байсан бол 1997 онд вэбсайттай болж байжээ.
Энэ сарын эхээр хатан хаан Букингэмийн ордны вэбсайтаа шинэчилж сошиал сүлжээнд нэлээд ойр болгосон юм.
Хатан хааны твиттер хуудас одоогоор хоёр сая гаруй дагагчтай болоод байгаа бол Кенсингтон ордны хуудас 628,000, Кларенс ордных 500,000 дагагчтай болоод байгаа гэнэ.
Ордны сошиал мэргэжилтэн үндсэн цалингаас гадна +15 хувийн урамшуулалтай, жилд 33 хоногийн амралттай байх ажээ.
Эх сурвалж: China Daily
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!