Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгойн ЭКСПОРТОД АЧУУЛСАН баяжмалын хэмжээ 2 сая тонн хүрлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” компани 2016 оны эхний улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Аюулгүй ажиллагааг улам бүр сайжруулахын зэрэгцээ олон үзүүлэлтээр шинэ амжилт тогтоосон энэ улирлын үйлдвэрлэлийн тайлан нь манай хамт олны ур чадвар, хичээл зүтгэлийг илтгэж байна. Үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван жил гаруйхны хугацаанд хоёр сая тонн баяжмал экспортолсон нь бидний хэр хурдацтай өсч хөгжиж буйн нэг илэрхийлэл юм.

Зах зээлийн нөхцөл байдал таагүй хэвээр байгаа ч “Оюу толгой”-н хамт олон тогтвортой, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох зорилгодоо хүрэхээр урагшилж байна. Энэ хүнд хэцүү цаг үед манай баг хамт олон гол зорилгодоо анхаарал төвлөрүүлэн ажиллаж, зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх чиглэлд ахиц гаргаж буйд сэтгэл хангалуун байна” гэв.

2016 оны нэгдүгээр улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсч улирлын дүнгээр өдөрт дунджаар 106,000 орчим мянган тонн хүдэр боловсруулав.

Энэ улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өссөн. Баяжмал дах зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд түвшинд хүрэв. Тооцоолж байсанчлан, баяжмал дах алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан. Энэ нь нь хүдэр дэх алтны агуулга болон ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой.

Энэ улирлын алт үйлдвэрлэл төлвөөс давсан тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000 – 260,000 унц баяжмал дах алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүллээ.

Алтны өндөр агуулга бүхий ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт 2016 оны 2 дугаар улиралд дуусах төлөвтэй байна.“Туркойз хилл” компани энэ онд “Оюу толгой”-гоос 175,000 – 195,000 тонн баяжмал дах зэс үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.

 

Эх сурвалж: Оюу толгой