2016 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 7 хоногт Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Ази тивийн 18 орны 470 гаруй шатарчид оюун ухаан авхаалж самбаагаа сорин оролцсноос Монголын өсвөрийн шатарчид нийт 16 алт, 18 мөнгө, 20 хүрэл хүртсэн амжилтаар оролцогч 18 орноос багийн дүнгээр Тэргүүн байр эзэллээ.
Өсвөрийн нийт шатарчиддаа болон Д.Мөнхзулдаа Төрийн банкны хамт олноос цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Угаас оюунлаг Монгол түмний үрс дэлхийд нэрээ цуурайтуулж, тэднийг дэмжих уухайн түрлэг мөнхөд үргэлжлэх болтугай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!