YouTube видео платформ өчигдөр анх удаа үйл явдлыг 360 хэмээр “амьд” (шууд ч гэдэг) дамжуулсан байна.
Үүнээс гадна 360 хэмийн видеонд орон зайн дуу чимээ оруулж болдог болжээ. Гэхдээ уг боломж нь “амьд” дамжуулалтад биш, 360 хэмийн бичлэгт нэвтэрсэн байна. Орон зайн дуу чимээ гэдэг нь дуу чимээг мөн 360 хэмийн горимд сонсоно гэсэн үг. Чимээ бүр нь хажуу талаас, араас, урдаас гэх мэт хаанаас сонсогдож байгаа нь мэдрэгдэнэ.
Өчигдөр Coachella хөгжмийн наадмын зарим тоглолтыг “амьдаар” дамжуулснаар YouTube шинэ боломжоо нийтэд танилцуулжээ.

Жилийн өмнө YouTube 360 хэмийн бичлэгийг тоглуулах боломжийг анх удаа гаргаж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор YouTube хөгжүүлэгчдэд зориулсан LIveAPI гаргаж өөрийн аппликэшн болон үйлчилгээнд оруулах боломж олгожээ.
Гэхдээ LiveAPI-тай ажиллах боломжийг одоохондоо хэдхэн үйлдвэрлэгчдийн камерт хязгаарлаж байгаа бөгөөд үүнд VideoStitch, Two Big Ears, ALLie, Vahana VR, Orah 4i орж байна.
Эх сурвалж: TheNextWeb
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!