Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хархорин" зах дээр махны үнэ хамгийн хямд байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 2 дугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7,095 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8,080 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 110 төгрөгөөр, үхрийн цул мах 325 төгрөгөөр өсчээ.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7,800 төгрөг, “Макс” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9,050 төгрөг байна.

Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 175 төгрөг, хонины цул мах 250 төгрөгөөр тус тус өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6,800 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8,500 төгрөгөөр худалдаалж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.