Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн болно

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Төрийн захиргааны удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Алтансүх, “Монгол маркетер” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Золзаяа, Ерөнхий менежер Д.Оргилмаа

“Монгол маркетер” ТББ санаачлан Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг-2013”-ыг ирэх сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд телевиз, веб сайт, сонин сэтгүүл, ФМ радио, мэдээллийн технологи, мэйл болон мессеж маркетинг, гудамжны самбар түрээс, лавлах үйлчилгээ, сав баглаа боодол, хаяг реклам, гэрэлтүүлэг, хэвлэл, рекламны болон фото студи,маркетигийн зөвлөгөө үзүүлэгч байгууллагууд оролцоно.

“Мишээл Экспо”-д гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр “Зар сурталчилгааны шинэ чиг хандлага” бага хурал зохион байгуулахаас гадна шилдэг оролцогчдоо тодруулах юм байна.

Оролцогчдыг ирэх сарын 10-ыг хүртэл бүртгэнэ хэмээн Төрийн захиргааны удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Алтансүх, “Монгол маркетер” ТББ-ын  гүйцэтгэх захирал Ж.Золзаяа, Ерөнхий менежер Д.Оргилмаа нар өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.