“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг.
Гэтэл Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг нь хязгаарлах тохиолдол гарч байгаа тухай гомдол тасрахгүй байна.
“УБЦТС” ТӨХК-иас ОСНААУГ, СӨХ-ийн дээд зөвлөлд хандан хэрэглэгчдийг хохироон бухимдуулж, эрчим хүчийг тасралтгүй түгээн борлуулах үйл ажиллагааг тасалдуулан ажлын ачааллыг нэмэгдүүлэн компанийн нэр хүндэд халдаж буй хууль бус үйлдлээ зогсоох талаар албан бичиг удаа дараа өгч, мэдэгдэж байгаа боловч энэ үйлдэл гарсаар байна. Тиймээс хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дур мэдэн тасалсан нэр бүхий ОСК, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэх, цаашлаад шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээг авч ажиллах болсныг анхаарууллаа.
Түүнчлэн ийм тохиолдлоор хэрэглээгээ хязгаарлуулж, эрх ашиг нь хөндөгдсөн хэрэглэгчдийг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаж эрхээ хамгаалуулахыг уриалж байна.
Удаа дараа зөрчил гаргасан Орон Сууцны Контор, СӨХ
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!