"СМАРТ 4К" телевизийн шинэ хөтөлбөр болох “15 раунд” нэвтрүүлгийн хоёр дахь дугаарт “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан оролцохоор болжээ.
Асуулт хариулт хэлбэрээр явагддаг уг нэвтрүүлэг өнөө орой буюу гуравдугаар сарын 23-ны 20:00 цагаас шууд цацагдах юм байна.
“15 раунд”-ын анхны дугаарт дуучин Нара оролцсон билээ. Тэрбээр нэвтрүүлгийн туршид тавигдах 15 асуултад гүйцэд хариулалгүй нэвтрүүлгийг орхин гарч байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!