Хэдхэн хоногийн өмнө Хонг Конгийн хөрөнгийн биржийн мэдээнд тус компани нь зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болох магадлал тун өндөр байгааг мэдээлж байсан.
Харин биржийн өнөөдрийн мэдээгээр BNP/ICBC –ээс авсан зээлийн эргэн төлөлтийг хугацаанд хийж чадаагүй учраас дефолт болсон тухай мэдээллээ. Мөн 600 сая ам.долларын бондын хүүгийн эргэн төлөлтийг цаг хугацаанд хийх боломжгүй болжээ.
Компанийн зүгээс зээлдэгч нартай зээлийн хугацааг сунгах “форбиранс гэрээ” байгуулах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Уг мэдээлэл цацагдах үед зээлдэгч нараас төлбөрөө нэн даруй төлөхийг шаардсан мэдэгдэл компанид ирээгүй байна.
Зээлдүүлэгч нартай дээрх гэрээг байгуулна гэсэн ямар нэгэн баталгаа байхгүй учир хөрөнгө оруулагчдыг тус компанийн хувьцаанд хөрөнгө оруулахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: hkexnews
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!