Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол улс бүс нутагтаа Хойд Солонгос, Мьянмар, Афганистанаас баян…

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 23
iKon.MN

Global Finance Magazine сэтгүүл саяхан дэлхийн 204 орны нэг хүнд ноогдох Үндэсний Нийт Бүтээгдэхүүн (GNI) мэдээллийг Дэлхийн Банкнаас авч боловсруулан харуулжээ.

Ингэхдээ бүх улсуудыг дараах дөрвөн бүлэгт хуваасан байна:

  • Бага орлоготой: $1,045-аас бага
  • Дунджаас доогуур орлоготой: $1,046 - $4,125
  • Дунджаас дээгүүр орлоготой: $4,126 - $12,745
  • Өндөр орлоготой: $12,746-аас дээш

Тэгвэл HowMuch.net сайтынхан энэхүү мэдээллийг дүрсжүүлэн олон нийтэд хүргэжээ.

Монгол улсын хувьд “Дунджаас доогуур орлоготой” орнуудын ангилалд багтаж байгаа юм. Бүс нутагтаа биднээс ядуу нь Хойд Солонгос, Мьянмар, Камбож, Балба, Афганистан, Бангладеш улсууд байна.

Бидэнтэй ижил түвшний орнуудад Энэтхэг, Вьетнам, Лаос, Пакистан, Индонези, Филиппин, Узбекистан, Сири оржээ.