Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МАХН-аас Л.Цог, Г.Шийлэгдамба нарын асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2016 оны 3 сарын 23
iKon.MN

Контенинтал Зочид буудалд

09:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран орон нутгийн сэтгүүлчдэд “Хүний эрхэд суурилсан хандлага ба хэвлэл мэдээлэл” сэдэвт нэг өдрийн сургалт зохион байгуулна.

Корпорейт зочид буудалд

09:00 цагт "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци" Үндэсний чуулган болно.

ЦУОШГ-т

09:30 цагт Дэлхийн Цаг уурын өдрийг тохиолдуулан "Ус ба хөдөлмөр эрхлэлт", "Улам Халуун, Хуурай, Чийглэг ирээдүйтэй учирна" эрдэм шинжилгээний бага хурал болно.

Улаанбаатар чуулга дээр

10:00 цагт Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны талаар уулзалт хийнэ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 

10:00 цагт НМХГ-аас "Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа болно.

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах, Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох, Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, УБ хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт МАХН-аас Л.Цог, Г.Шийлэгдамба нарын асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Х.Хасбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

"Да Хүрээ" захын "Авто плаза" төвийн зааланд

11:00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд авто худалдаа эрхлэгчид болон НӨАТ-ын хуулийг эсэргүүцэж буй бичил худалдаа наймаа эрхлэгчидтэй уулзна.

МҮХАҮТ-ын байранд

11:00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран “МАХНЫ ЭКСПОРТЫН ТӨРИЙН БОДЛОГО” хэлэлцүүлэг зохион байгуулна.

ОБЕГ-т

12:00 цагт 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийнэ.

БХХСАХНЭ шинэ байранд

12:20 цагт Госпитал буюу БХХСАХНЭ-ийн шинэ байр ашиглалтад хүлээх авах ёслол болно.

ГХЯ дээр

14:00 цагт "Мэдээллийн цаг" хурал болно.

ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд 

14:00 цагт МХЕГ-аас зохион байгуулж байгаа “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд ЭХЭМҮТ-д эмнэлгийн тусламж үйлчилгээний “Алдааны сан”-гийн талаар үзүүлэх сургалт болно.

Чингисийн талбайд

14:40 цагт Малчдад хүргүүлэх өвс, нэмнээ, малын тэжээл ачсан тусламжийн цувааг /30-40 машин / орон нутаг руу үдэн гаргах бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар оролцоно. 

МҮЭ-ийн Соёлын төв ордонд

14:00 цагт "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих" хөтөлбөрийн нээлт болно. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 1000 хүүхэд оролцох энэ арга хэмжээний нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.