Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн ордны гадаа МАХН-ынхан ЦУГЛАЖЭЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 3 сарын 22
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:01 2016/03/22

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын албан өрөөнд Авлигатай Тэмцэх Газрын гэх дөрвөн хүн өнөөдөр зөвшөөрөлгүй дайрч орж иржээ. Тэрбээр энэ талаар мэдэгдэл хийлээ.

Ц.Оюунбаатар "Төрийн ордон бол зөвшөөрөлтэй хүмүүс бичиг баримтаа шалгуулан орж ирдэг улсын онцгой обьект. Хууль бусаар дайрч орж ирж, ямар нэг бичиг баримт үзүүлээгүй. Энэ бол Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл мөн" гэв. 

/Бичлэгээс мэдэгдлийг бүрэн эхээр нь сонсох боломжтой/

Гэрэл зургийг mpa.mn 

17:07 2016/03/22

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авилгатай Тэмцэх Газраас баривчилжээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ. 

Энэ талаар өнөөдөр 14:00 цагийн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Эрдэнэжамъянаас тодруулахад "Даргыг баривчилсан юм байхгүй" гэж байсан юм.

Харин яг одоо Төрийн ордны хашааны гадаа МАХН-ынхан цуглажээ. АТГ өнөөдөр Н.Энхбаяр даргад мэдүүлэг авах албан бичиг өгсөн аж. Үүнийг нь намын гишүүд дэмжигчид баривчлах нь гэж ойлгоод Төрийн ордны гадаа цугласан байна.

Фото