Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Брюссель хотод дараалсан ГУРВАН ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ 30 ОРЧИМ ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЭЭД БАЙНА

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:12 2016/03/22

Сүүлчийн байдлаар Маэлбик метроны өртөөнд болсон дэлбэрэлтэнд 15 хүн амиа алдан 55 хүн шархджээ. Завентем нисэх онгоцны буудалд болсон хоёр дэлбэрэлтэнд 13 хүн амиа алдаж 35 хүн шархдсан байна.

Бельгийн ерөнхий сайд ард иргэддээ хандан хүнд цаг үед тайван, эв нэгдэлтэй байхыг уриаллаа.

Франц, Бельгийн хотууд, Лондон, Нью-Йорк хотуудад аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээг авч эхэлжээ.

17:47 2016/03/22

Бельгийн прокурор Завентем онгоцны буудалд болсон дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн болохыг баталжээ. Одоогоор нийт гурван дэлбэрэлтээс 13 хүн амиа алдаж, 35 хүн шархдсан нь мэдэгдээд байгаа. Мөн Брюссель хотын бүх нийтийн тээврийг зогсоосон байна.

16:59 2016/03/22

Завентем онгоцны буудалд болсон хоёр дэлбэрэлт, Маалбик метроны өртөөнд болсон дэлбэрэлт, нийт гурван удаагийн дэлбэрэлтээс 13 хүний амь үрэгдсэн талаар Бельгийн хэвлэлүүд мэдээлж байна.

16:49 2016/03/22

Европын Холбооны төв байрт хүрдэг метроны өртөөнд дэлбэрэлт болсны улмаас Брюссель хотын бүх метроны өртөөг хаалаа.

16:26 2016/03/22

Бельгийн мэдээллийн сувгийн дамжуулж байгаагаар 11 хүн амиа алдаж олон тооны хүн шархдсан нь мэдэгдээд байна.

Онгоцны буудлыг хааж бүх нислэгийг цуцалжээ. Гэрчүүд дэлбэрэлтийн өмнө буун дуу гарч, Араб хэлээр хүн орилохыг сонссон гэж Belga агентлаг дамжуулсан байна.

Одоо Бельги улс терроризмийн аюулын түвшнийг хамгийн өндөр буюу 4 дүгээрт хүрснийг зарлажээ.

15:49 2016/03/22

Брюсселийн Завентем онгоцны буудалд хоёр удаа дараалсан дэлбэрэлт болсныг гадаадын мэдээллийн сувгууд дамжуулж байна.

Sky News-т мэдээлснээр дэлбэрэлт болсон газар нь American Airlines компанийн зорчигч бүртгэлийн хэсэг гэнэ.

Онгоцны буудлаас утаа гарч, олон тооны зорчигчид зугтан гүйж байгаа дүрсийг хүмүүс сошиал сүлжээгээр тараасаар байна.

Дэлбэрэлт нь Парисын халдлагын гол зохион байгуулагч гэгдэж байгаа Салех Абдесламыг тус хотод баривчилснаас дөрөв хоногийн дараа болж байгаа юм.