Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Х.Баттулга гишүүний туслах Ш.Эрдэнэтуяаг батлан даалтад гаргасан"

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Ш.Эрдэнэтуяа гэх эмэгтэйг гуравдугаар сарын 18-ны үүрээр 04:00 цагт баривчилж, тухайн өдрөө сулласан гэсэн мэдээлэл байгаа. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

"Ш.Эрдэнэтуяаг гуравдугаар сарын 18-ны үүрээр хотоос гарч явахад нь баривчилж, сэжигтнээр тооцон мэдүүлэг аваад тухайн өдрөө батлан даалтад гаргасан. Тэр эмэгтэйг хорьсон зүйл байхгүй.

Мөн гуравдугаар сарын 16-нд баривчлагдсан Г.Түвшинжаргалын гэрт хөндлөнгийн гэрчгүй хууль бусаар нэгжлэг хийсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг онцлон хэлмээр байна. Шүүхээс Г.Түвшинжаргалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-г үндэслэн хорих шийдвэр гаргасан" гэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т 

68.2.Дараах нөхцөл байдал байвал хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорьж болно:

68.2.1.өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн;
68.2.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан;
68.2.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж заасан байна.